Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

А.Амбасэлмаа: Цар тахал тархах нь цаг хугацааны асуудал


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хйилээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манай улс нэгдүгээр сарын 8-наас хойш өнөөдрийг хүртэл 14 мянга гаруй хүнд тандалт, судалгаа хийсэн. Коронавирусээр өвчилсөн 287 тохиолдол бүртгэгдэж, 213 нь эмчлэгдсэн. Тэдний 36 нь сувиллын ажиглалтад, 51 нь гэртээ, 126 хүний ажиглалтад байх хугацаа дууссан, ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байна. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй бөгөөд 6-80 хүртэлх насны хүмүүс байна. 15 хүртэлх насны 8 хүүхэд, 55-аас дээш насны 12, 20-24 насныхан илүүтэйгээр өвчилсөн байна. Эмчлэгдэх дундаж хугацаа 30-аад хоног.

 Бид нар хүмүүст коронавирус илрэхгүй болтол нь эмчилж сувилан, дархлааг нь тогтоож байгаад гаргана.

Эдгэрээд гарсан хүмүүсийн 7-8 хувьд нь сувиллын ажиглалтад байхад вирус дахин илэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс тодорхой хугацааны дараа вирус дахин илэрч байгаа. Тиймээс бид нар сувиллын ажиглалт, гэрийн ажиглалт, ажиглалтаас гарсан хүмүүст давтан шинжилгээ хийж, ард иргэдийн дунд халдвар алдахгүйн тулд ажиллаж байгаа. Улс орнуудад эмчлэгдсэний дараа дахин вирус илрэх тохиолдол маш их байна. Бид нар хүмүүст коронавирус илрэхгүй болтол нь эмчилж сувилан, дархлааг нь тогтоож байгаад гаргана. Манай улс иргэд дундаа халдварыг алдаагүй байгаа учраас алдахгүйн тулд хяналт, тандалт, тусгаарлалтыг  Монголынхоо онцлогт тохируулан хийж байгаа. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өөрийн орныхоо онцлогт тохируулан ажиллаж, 7 сарын хугацаанд арга хэмжээ авч иргэдийнхээ дунд өвчлөлийг алдаагүй байна. Гэхдээ цар тахал тархах нь цаг хугацааны асуудал. Тиймээс иргэд маань эрүүл мэндийн байгууллагынхаа өгсөн зөвлөмжийг мөрдөхийг хүсье” гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.