Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Америкийн 'new normal' буюу цар тахлын дараах өөрчлөлтийг харуулах 10 зураг


Эдийн засгаа сэргээх зорилгын хүрээнд АНУ-ын олон мужид хөл хориог сулруулж, бизнес болон үйлчилгээний газруудад үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч байна. Гэвч хүмүүс хуучин амьдралын хэв маяг руугаа шилжихэд төдийлөн яарахгүй байгаа төдийгүй цар тахлын үеийн шинэ амьдралын хэв маягийг бий болгосныг дараах гэрэл зургуудаас харж болно. 

1. Амралт зугаалгын газар, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газруудад иргэдийг зайтай байлгахын тулд дугуй тойрог зурж байна. Нэг тойрог ойролцоогоор 3 метрийн диаметртэй бөгөөд хоорондоо 2.4 метрийн зайтай аж. Сан Франциско хотод л гэхэд гурван ч цэцэрлэгт хүрээлэнд ийм тойрог зураад байна.

2. Хэдийгээр мужийн удирдлагууд үйлчилгээний газруудыг нээхийг зөвшөөрч байгаа ч бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад бэлэн биш байна. Тэдний олонх нь цар тахал намжих болоогүй хэмээн болгоомжилж байгаа аж. 

3. Үйлчлүүлэгч болон ажилчдын хооронд халдвар дамжихаас сэргийлэхийн тулд ихэнх үйлчилгээний газрууд шилэн хаалт ашиглаж байна. 

4. Дэлгүүр, худалдааны төвүүд аюулгүй байдлыг хангахын тулд олон шаттай алхмуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Apple-ийн дэлгүүрүүд үйлчлүүлэгч нэг бүрийн халууныг хэмжиж оруулах, нэг дор дэлгүүрт байх хүмүүсийн тоог хязгаарлах, үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүхийг шаардах зэрэг арга хэмжээ авч байна. 

5. Үйлчилгээний газрууд төдийгүй албан байгууллага, компаниуд ч ажилчдынхаа биеийн халууныг тогтмол хэмжиж байна. 

6. Тэгвэл зарим ресторан, хоолны газрууд зөвхөн хүргэлтийн эсвэл, авч явах хоолоор үйлчилж байна. 

7. Мужаас 28 метр кв зайд 10-аас дээш үйлчлүүлэгч суухгүй байх захирамж гаргасан тул зарим ресторан гадаа ширээ засаж үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. 

8. Зарим мужид үсчний газруудыг нээхийг зөвшөөрсөн бөгөөд үсчин ба үйлчлүүлэгчийн хэн хэнийг нь амны хаалт зүүхийг шаардаж байгаа аж. Харин зарим мужид халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байгаа тул үсчин, гоо сайхны салонууд нээгдээгүй байгаа юм. 

9. Наран шарлагын газарт ч бусдаас зайтай байж, амны хаалт зүүхийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна. 

10. Таймс сонинд мэдээлснээр,  Нью-Йоркоос хойд зүгт орших Вестчестер Каунтид зөвхөн мужийн оршин суугчдыг наран шарлагын газраар үйлчлүүлэхийг зөвшөөрч байна. Ингэхдээ зөвхөн амралтын болон баярын өдрүүдэд наран шарлагын газар очихыг зөвшөөрч байгаа гэнэ. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
7 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
7 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.