Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Барселоны дуурийн театр 2300 ургамалд зориулж тоглолт хийжээ


Испанийн Барселон хотын дуурийн театрт өнгөрөгч даваа гарагт нэгэн өвөрмөц тоглолт болжээ. Тус хотын Гран Театро дель Лисео дуурийн театр 2292 ургамалд зориулж Жакомо Пуччинигийн "Крисантеми" хэмээх чавхдаст хөгжмийн дөрвөлийг тоглосон байна. 

Энэ нь нэг талаар урлаг, дуу хөгжим хийгээд байгалийн үнэ цэнийг бэлгэдсэн, нөгөө талаар дуурийн театрын үйл ажиллагаа буцаж сэргэснийг илтгэсэн үйл ажиллагаа гэж Гран Театро дель Лисео театрын мэдэгдэлд дурджээ.

Испани улсад коронавирусийн халдвар дэгдэж онц байдал зарласантай холбоотойгоор тус театр гуравдугаар сарын дундаас хойш бүх хөтөлбөр, тоглолтоо цуцалжээ. Харин өнгөрсөн ням гарагт онц байдлыг цуцалж, соёл, урлагийн арга хэмжээнүүдийг цөөн тооны үзэгчтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.  

Иймээс Гран Театро дель Лисео дуурийн театр ийнхүү өвөрмөц хэлбэрээр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан аж. 

Тоглолтыг YouTube-ээр шууд дамжуулжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
6 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
6 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.