Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Богино хэмжээний зохиол хэвлэж өгдөг автомат машин хэрэглээнд нэвтэрчээ


Хүмүүс завгүй болохын хэрээр үргэлжилсэн үгийн зохиол, зузаан ном уншиж дуусгахад бэрхшээлтэй болжээ. Тэгвэл Short Éditionнэртэй Францын компани энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэгэн сонирхолтой үйлчилгээ нэвтрүүлжээ. Тодруулбал, автомат машинаас уух зүйл, тамхи, чихэр худалдаж авдаг байсан үе улирч, богино хугацаанд уншиж дуусгахуйц сонирхолтой зохиол авах боломж бүрдээд байна. 

Тус компани ердөө ганцхан товчлуур дарахад л Виржиниа Вулф, Чарльз Диккенс, Энтони Хоровиц зэрэг алдартай зохиолчдын бичсэн нэг, хоёр, таван минутад уншиж дуусгах боломжтой богино бичвэрүүдийг байгальд ээлтэй, эко цаасан дээр хэвлэж гаргадаг байна. 

Богино хэмжээний зохиол хэвлэдэг хамгийн анхны автомат машиныг 2011 онд Парисын Шарль де Голль нисэх онгоцны буудалд байрлуулж байжээ. Одоогийн байдлаар дэлхий даяар 200 байршилд уг машиныг байрлуулаад байгаа ба нийт 8000 зохиолчийн бичсэн 3 сая орчим богино зохиолын сантай болжээ. Автомат машин хэдэн саяар хэмжигдэх зохиолын сантай учраас хэрэглэгч хүссэн зохиолоо сонгох боломжгүй бөгөөд санамсаргүйгээр гарч ирсэн бичвэрийг л унших гэнэ. 

Canary Wharf-аас явуулсан судалгаанаас үзэхэд, Их Британид хүмүүс жил бүр 53 сая номыг уншиж дуусгалгүй орхидог байна. Судалгаанд оролцогчдын 36 хувь нь өнгөрсөн нэг жилд ердөө ганцхан ном л уншиж дуусгасан гэж хариулсан бол 30 хувь нь хамгийн сүүлд хагас жилийн өмнө л ном уншсан гэж хариулжээ. 

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.