Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ч.Хүрэлбаатар: Гурван төрлийн албан хаагч, ажилтнууд орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй


“COVID-19” халдварын эсрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. ОУВС болон Дэлхийн банкны мэдээлж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 0 хувь, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2 хувь байна гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэд, ААН-үүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлийн арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэлд 9 тэрбум, халдваргүйжүүлэлт ариутгалд 6.5 тэрбум, нэмэлт цалин хөлс томилолтод 1.5 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулсан. Мөн 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гадаадын зээл тусламж, хандиваар шийдвэрлэсэн бол нэмэлтээр 159 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.  

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гурван төрлийн албан хаагч, ажилтнууд орлогын албан татвар болон НДШ-ээс чөлөөлөгдөхгүйг дурдав. Тодруулбал:

    •Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй.
    •Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-ийн ажилтнуудад хамаарахгүй.
    •Тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй.

Тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй аж. Үлдсэн бүх ажилтан ХХОАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. Нийт 526 мянган хүн хамрагдах аж.  

Түүнчлэн ААН-үүдэд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар бүр 200 мянган төгрөг олгох болсон талаар "Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна" гэлээ.

Төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай зэргийг түрээсийн талбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг мөн чөлөөлж байгаа юм.

“Эрдэнэс-таван толгой” компанийн ногдол ашиг болох 119.1 тэрбум төгрөгийг 2.5 сая иргэн, 486 ААН ирэх сард багтаан олгох бол НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаалтыг энэ сард олгоно гэдгийг энэ үеэр мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.