Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Д.Нямхүү: Нийт 247 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.  Шинэ коронавирусийн халдвараар 4.9 сая гаруй хүн өвчилж, 324 мянга гаруй хүн нас барж, 1.9 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий даяар нийт 94 мянган хүн халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн нас баржээ.

ОХУ-ын манай улстай хиллэдэг муж, хотуудад халдварын тархалт эрчтэй байна. Тухайлбал,  Буриадад 25, Эрхүүд 97, Тувад 57 тохиолдол нэмэгджээ.  

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт 1924 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 264 дуудлага, шуурхай 119 аппликэйшнд 47 дуудлага ирснээс АНУ, Испани, Чех, Герман, ОХУ зэрэг улсаас иргэд холбогдож, коронавирусийн клиникийн шинж тэмдэг, баримтлах эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан байна. Дуудлагын ихэнхэд хүмүүс амны хаалт зүүхгүй явж байгаа талаар санал гомдол ирүүлэн, ЭМЯ-наас онцгойлон анхааруулахыг хүссэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 19-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 247 хүний шинжилгээ хийлээ. Бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-Үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32, Алтанбулан боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан 140 тохиолдол байгаа. Үүнээс 26 нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдлын тухайд хөнгөн 87, хүндэвтэр 27 хүн байна” гэлээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.