Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дуэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авснаа мэдэгдлээ


Жүжигчин Дуэйн Жонсон өчигдөр инстаграмын 196 сая дагагчдадаа гэр бүлээрээ коронавирусийн халдвар авснаа мэдэгдлээ. 

11 минутын урт бичлэгтээ тэрбээр "Эхнэр Лаурен, хоёр бага охин маань бас би коронавирусийн халдвартай гэж оношлогдсон. Энэ бол бидний даван тулсан хамгийн хүнд, сорилттой зүйлсийн нэг байлаа" гэжээ. Мөн Дуэйн Жонсоны гэр бүл халдвар тараах эрсдэл өндөртэй 14 хоногийн ард аюулгүй гарсан гэдгээ энэ үеэр дуулгасан байна. Жонсон дархлаагаа сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийж, гэртээ хүмүүс урихдаа болгоомжтой хандан, амны хаалт тогтмол зүүхийг инстаграмын дагагчдадаа уриалжээ. 

Алдарт жүжигчин гурван охинтой бөгөөд том охин Симон нь өдгөө 19 настай билээ. Тэрбээр эхнэр Лаурен Хашиантайгаа 2019 онд гэрлэсэн ба хос хоёр 4 настай Жасмин, 2 настай Тиана хэмээх хоёр охинтой юм. 

Одоогийн байдлаар дэлхий даяар 25 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. Тэдний дунд Идрис Элба, Пинк, Лена Данхам, Антонио Бандерас, Кевин Харт, Кевин Дюрант, Том Хэнкс, Борис Жонсон зэрэг улс төр, урлаг, спортын алдартнууд багтжээ. 

Эх сурвалж: CNET

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
12 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
12 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
9
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.