Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эх дэлхийг “аврах” зорилготой Лондоны паб трэнд болж байна

Шар айраг уунгаа эх дэлхий аварч байна гээд төсөөлдөө? Төсөөлөгдөхгүй байвал үүнийг уншаарай. Учир нь энэ пабын бүх зүйл онцгой.


Рэнди Рамперсад хэмээх залуугийн үүсгэн байгуулсан “The Green Vic” паб үүдээ нээсэн цагаасаа олны анхаарлыг татжээ. Энэ нь ердийн нэг пабтай адилгүй бөгөөд ажилчид, бүтээгдэхүүний түүхий эд, хог хаягдал гээд бүхнийг эх дэлхийд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой байхаар шийдсэн нь ижил төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст үлгэр жишээ болж байна. 

Лондоны Шордитч хороололд орших “The Green Vic” паб үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ердөө гурван сар өнгөрч байгаа ч хотын оршин суугчид төдийгүй олон улсад хамгийн “ёс зүйтэй” паб гэдгээрээ танигдаж эхэлжээ. 

Тус паб дараах үндсэн гурван зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. 

1. Рэнди пабын ажилчдаа орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад дайчин гэх мэт ажил олоход бэрхшээлтэй байдаг хүмүүсээр бүрдүүлжээ. 

2. Түүнчлэн хуучин эд зүйлс, өмнө нь хэрэглэж байсан тавилгаар пабаа тохижуулсан аж. Угаалгын өрөөнд тавьсан саванг харааны бэрхшээлтэй хүмүүс хийсэн бол ариун цэврийн цаасыг дахин боловсруулсан цаасаар үйлдвэрлэжээ. 

Мөн үлдэгдэл талх ашиглаж нэрсэн шар айрагтай, зөвхөн цагаан хоолоор үйлдчилдэг, өдөр тутмын хог хаягдлаа ачуулахын оронд зориулалтын хог боловсруулах үйлдвэр рүү илгээж ширээ, сандал зэрэг хэрэгцээт бүтээгдэхүүн болгож боловсруулдаг байна. 

ЗурагТайлбар



3. Хэрэглэгчдийн уусан шар айраг, идсэн хоол бүхэн 40 өөр төрлийн буяны байгууллагад санхүүжилт болж очдог гэлээ. Тухайлбал, 6.14 долларын үнэтэй Rewgooder крафт шар айргийг нэгэн ашгийн бус байгууллага үйлдвэрлэдэг ба олсон бүх ашгаа Африкийн цэвэр усны төсөлд хандивладаг аж. Харин 6.82 долларын үнэтэй Toast хэмээх эль шар айргийг үлдэгдэл талхыг нэрэн гаргаж авчээ. 

Пабыг үүсгэн байгуулагч 35 настай Рэнди Рамперсад “Хүмүүс одоогийн хэв маягаар үргэлжлүүлэн амьдарч болохгүй. Юм бүхэнд хэрэглэгчийн үүднээс хандвал урт хугацааны, тогтвортой байдлыг цогцлоож чадахгүй. Цаашлаад эх дэлхийд хүн амьдрах аргагүй болно. Хүмүүс бид ёс зүйтэй байж, гэгээлэг ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадна, цаашлаад орлого ч олох боломжтой гэдгийг харуулахыг хүссэн” гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC, We forum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
22 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
22 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
1
29
2
0
0
5
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.