Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэтхэгийн сошиал медиаг байлдан дагуулсан вайрел зурагны бодит түүх


Энэтхэгийн Хайдерабад хотод амьдардаг таван настай Дивягийн зураг цахим ертөнцөд вайрел болсны дараа сургуулийн удирдлагууд охиныг сургуульд элсүүлжээ. Хичээл орж буй ангийн гадна төмөр аяга барин өрөвдөлтэй нь аргагүй зогсож буй охины зураг энэтхэгчүүдийн сэтгэлийг шимшрүүлж, эцэст нь түүний амьдралд бага ч болов эерэг өөрчлөлт авчирсан гэж хүмүүс итгэсэн биз ээ. Гэвч энэ бол Дивя охины амьдралыг илэрхийлэх бүрэн бүтэн, бодит түүх хараахан биш аж. 

Энэтхэгийн өдөр тутмын Тэлугу сонин арваннэгдүгээр сарын 7-нд "өлсгөлөн харц" гэх тайлбартайгаар Дивя охины зургийг нийтэлжээ. Тун удалгүй энэ зураг анхаарлын төвд орж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид фэйсбүүкт шэйрлэж, зарим нь хүүхдийн боловсрол эзэмших, эрүүл хоол хүнсээр хангагдах эрхийг хөндсөн байв. Сошиалд өрнөсөн давлагааны маргааш нь Дивя охин сургуульд элсжээ.

Харин эл явдал охины эцэг Лакшман болон цэвэрлэгчээр ажилладаг эхнэр Яшодад нь шударга бус санагдсан гэж BBC-д ярьжээ. "Зургийг харах надад гунигтай байсан. Дивя эцэг эхтэй хүүхэд. Бид ч хүүхдийнхээ сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Гэтэл тэр зурагт охин минь өлсгөлөн, өнчин хүүхэд мэтээр дүрслэгдсэн байсан" гэж Лакшман яржээ. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү нь саяхан сургуулиа төгсөж, одоо коллежид орохоор зорьж байгаа аж. Харин удаах хоёр охин нь ойролцоох улсын сургуульд сурдаг гэнэ. Тэд бага охин болох Дивягаа зургаан нас хүрмэгц нь сургуульд оруулахаар ярьж байсан ч нэг л өдөр охиных нь зураг сошиалд таржээ. 

Лакшманы зургаан ам бүл хотын төвд байрлах ядуусын хорооллын нэг өрөө амбаарт аж төрдөг аж. Тус хорооллоос 100 хүрэхгүй метрийн зайд улсын сургууль байдаг бөгөөд Дивягийн зургийг тэнд авчээ. Энд амьдардаг 300 өрхийн дийлэнх нь өдөр өдрөөр цалинждаг ажилтай, хүүхдүүд нь ойролцоох сургуульд хамрагддаг гэв. 

Лакшманы гэрийн гадна цуглуулсан хуванцар сав, шил овоолоостой байх ба эднийг дахин боловсруулах үйлдвэрт тушааж багахан орлого олдог байна. Лакшман эхнэрийн хамт ажиллаад сард ойролцоогоор 10,000 рупи (139 доллар) олдог хэмээн ярьсан юм. Хэдийгээр өрхийн орлого нь бага боловч улсын сургууль үнэ төлбөргүй учраас бүх хүүхдүүд нь сургуульд хамрагдаж чаджээ. Багадаа өнчирч хоцорсон Лакшман сайхан амьдрахын тулд тэмцсээр ирсэн нэгэн. Тэрбээр "Би өөрийнхөө туулсан амьдралыг хүүхдүүддээ амсуулахыг хүсдэггүй. Тиймээс тэднийг цөмийг нь сургуульд оруулсан" хэмээгээд өөрийнхөө дөрвөн хүүхдээс гадна хэдэн жилийн өмнө өнгөрсөн дүүгийнхээ таван хүүхдийг давхар тэжээдэг түүнд охиныхоо ийм зургийг харах сэтгэл шимшрэм байсан гэжээ. 

Дивя охин яагаад ойролцоох сургууль руу аяга барин очсон талаар лавлаж асуухад, Лакшман ядуусын хороололд амьдардаг багачууд төрөөс үнэгүй олгодог өдрийн цайнаас хүртэхээр ийн явах нь элбэг байдаг гэжээ. Зарим хүүхэд гэрээсээ өдрийн хоол авчирдаг тул сургуулиас олгодог үдийг цайг багачуудад өгдөг аж. "Охин маань өдөр бүр тийшээ явдаггүй юм аа. Очсон өдөр нь л хэн нэгэн зургийг нь авч таарч" гэж Лакшман нэмж хэлсэн юм. 

Тус сургуульд ажилладаг нэгэн багш "Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Манай энд хүүхдийн өдөр өнжүүлэх байхгүй. Тиймээс сургуулийн насанд хүрээгүй багачууд энэ хавиар эргэлдэцгээдэг" гэв. Лакшман болон тэдний хөршүүд төрийн санхүүжилттэй өдөр өнжүүлэх төв хүрэлцээгүйн улмаас ажилдаа явахдаа хүүхдээ орхих газар байдаггүй, энэ нь ч тэдэнд томоохон асуудал болж байгааг хэлжээ. 

Харин үйл явдлын зангилааг нарийн эргэцүүлэх насандаа хараахан хүрээгүй бяцхан Дивя сургуульд явахдаа тун ч дуртай байгаа бөгөөд хаа явсан газраа цүнхээ барьж явдаг тухай аав нь ярьсан юм. Тэрбээр өвөр дээр сууж буй охиныхоо гарыг үнсээд "Тэр их тайван хүүхэд" гэлээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
17 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
17 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
3
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.