Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн 40 жил


Хооллолтдоо анхаарч, амьдралын зөв зохистой хэв маягийг дэмждэг хэн бүхэнд “Хербалайф” хэмээх үг танил сонсогдож байгаа биз ээ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэлхий дахинаа сурталчилж, олонд танигдсан тус компанийн түүх 40 жилийн өмнөхтэй холбогдоно.

Марк Хьюз тэнцвэржүүлсэн шим тэжээл болон жингээ хянах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Herbalife Nutrition” компанийг 1980 онд АНУ-ын Лос Анжелес хотод нээсэн түүхтэй. Ингээд 1982 онд Канадад, 1983 онд Австрали улсад, 1984 онд Европын холбоонд үйл ажиллагаагаа эхлүүлж, 1986 онд нээлттэй хувьцаат компани болсон юм. Харин манай улсад 2011 онд салбараа албан ёсоор нээжээ.

“Herbalife Nutrition” компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэн “Хүмүүс эхлээд “Herbalife”-ийг сонгохдоо ихэвчлэн жингээ хасах гэсэн түгээмэл шалтгаантай ирдэг бол үнэ цэн, зорилгыг нь ойлгоод ирэхээрээ эрүүл байх, зөв амьдралын хэв маягт дурладаг. Эрүүл байна гэдэг зөвхөн бие махбодийн асуудал биш, хамгийн гол нь сэтгэл зүй, хандлага нь эрүүл болох, тэгснээрээ амьдралдаа сэтгэл хангалуун байх тухай ойлголт юм. Тийм учраас амьдралд хайртай хүмүүс биднийг сонгож, эрүүл амьдралын мөн чанарыг ойлгож авдаг” гэсэн удаатай.

“Herbalife Nutrition” бол хүнсний шим тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, бизнесийнхээ түгээлтэнд олон үет маркетингийн шатлалыг хэрэглэдэг шууд худалдааны компани. Өнөөдөр тус компанийн бүтээгдэхүүн дэлхийн 95 оронд худалдаалагдаж, уураг, эслэг болон амин дэмээр баялаг бүтээгдэхүүнүүдийн өргөн сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгож байна. АНУ-ын Уйнстон Салем, Лэйк Форест болон БНХАУ-ын Чаньша, Нанжин, Сужоуд таван үйлдвэрийн цогцолбортой. АНУ-ын Хойд Каролина мужийн Уйнстон Салем дахь төв үйлдвэр нь гэхэд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтэж, хөлбөмбөгийн 12 талбайтай тэнцэхүйц 75 мянган ам метр талбай бүхий бүтээн байгуулалт болсон байна. Мөн ISO 17025 гэрчилгээтэй судалгаа шинжилгээний 6 лаборатори, чанар хяналтын 7 лабораторитой бөгөөд 9500 ажилтантай.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн Өлсгөлөнг зогсоох зорилгын хүрээнд өнгөрсөн онд “Herbalife Nutrition” компани “Өлсгөлөнг зогсоох шим тэжээл” (Nutrition For Zero Hunger) санаачилгыг эхлүүлж, 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Дэлхий дээр 2 тэрбум хүн хангалттай шим тэжээл авч чаддаггүй гэсэн судалгаа байдаг бөгөөд “Ковид-19” цар тахлын үед зөвхөн 2020 онд гэхэд энэ тоо 192 саяар өсөх тооцоотой байна. Тиймээс “Herbalife Nutrition” компани “Өлсгөлөнг зогсоох шим тэжээл” санаачилгаа олон улсын 10 гаруй ашгийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж, 120 орны 114 сая хүнийг хамруулж байна.

Сонирхолтой баримтуудаас хуваалцахад, тус компанийн зах зээлийн үнэлгээ нь одоогоор 7 тэрбум ам.доллар бөгөөд хүнсний нэмэлт тэжээлийн зах зээл дэх номер 1 брэнд юм. Дэлхийн даяар 4.8 сая хүн өдөр бүр “Herbalife Nutrition” компанийн “Формула-1” уургийн коктейлийг хэрэглэдэг гэхээр хэрэглэгчдэдээ хэрхэн хүрсэн нь харагдана. Өнгөрсөн онд 77.7 сая уургийн коктейль худалдаалж, 4.9 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь 2018 оныхоос 3%-иар борлуулалтын орлого өссөн үзүүлэлт аж. 2020 оны II улиралд 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүн болжээ. 

Бүтээгдэхүүнийхээ түүхий эдээ тариалангийн талбайгаас нь шууд зөөвөрлөж, АНУ-д тариалсан шар буурцаг, Мексикт ургасан зуун наст, Хятадын цайны навчийг ашигладаг. Компанийн бизнесийн зарчим нь чанартай, аюулгүй хүнсийг хэрэглэгчдэдээ санал болгохын зэрэгцээ түүхий эдээ тарьж, ургуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, захиалагчдын гарт хүрэх хүртэлх бүх үйл явц нь компани болон бие даасан гишүүдээр дамжиж, хямд үнээр очдог юм. Яг энэ төрлийн борлуулалтыг маш цөөхөн компани хэрэгжүүлдгийн нэг нь “Herbalife Nutrition” компани билээ.

Тус компани бүтээгдэхүүнээ 300 гаруй эрдэмтэн судлаачийн судалгааны үр дүнд суурилж, гаргадгаараа давуу талтай. Эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг нь хангасан учраас дэлхий даяар борлуулалт хийгдэж байна. Тодруулбал, Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүд нийт 14 үе шаттай чанарын хяналтыг дамжин хэрэглэгчийн гарт хүрдэг. Үйлдвэрлэлийн үйл явц нь 140 гаруй тестийн аргачлалтай ба тэргүүлэгч бүтээгдэхүүн болох “Формула-1” уургийн коктейль нь 300 гаруй тестийн дараа хэрэглэгчдэд хүрдгийг компанийнхан онцолсон. Тиймдээ ч үйлдвэрлэл болон чанарын хяналтын үйл ажиллагаандаа зориулан компанийн зүгээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Бие даасан гишүүдээ сургаж хөгжүүлэх зорилгоор 18 улс орны эрүүл мэнд, шим тэжээлийн салбарын тэргүүлэх 21 эрдэмтнийг багтаасан Шим тэжээлийн зөвлөлийг ажиллуулдгаараа онцлог. Орон орны эрдэмтдээс бүрдсэн тус зөвлөлийн гишүүд дэлхий дахинаа явж, мэдлэг мэдээлэл түгээхээс гадна туршлагаасаа хуваалцаж, богино цагийн сургалтууд ордог нь гишүүдэд үр өгөөжөө ихээхэн өгдөг. Тус зөвлөлд анагаах ухааны салбарын 1998 оны Нобелийн шагналт эрдэмтэн Луй Игнарро ч бий. Манай улсад гэхэд 2017 оноос хойш хэд хэдэн эрдэмтэн, мэргэжилтнүүд ирж, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд сургалт хийсэн. Тодруулбал, “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия, ОХУ-ын хоол судлалын мэргэжилтэн, дотоод шүүрлийн эмч, “Herbalife Nutrition” компанийн Шим тэжээлийн зөвлөх Шилина Алла Васильевна, Шим тэжээлийн мэргэжилтэн, эмч Анастасия Кургиниан, “Herbalife Nutrition” компанийн Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор (Ph.D), Дэд профессор, хоол зүйч Александр Мартынчук, ХБНГУ-ын Ульм хот дахь Ульмын Их сургуулийн шим тэжээлийн болон таргалалтын судалгааны танхимын тэргүүн, Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D.) Марион Флехтнер-Морс зэрэг орон орны эмч, мэргэжилтнүүд ирж сургалт хийж, судалгааны ажлуудаасаа танилцуулсан. Тэд АШУҮИС, ШУТИС, Биеийн тамир спортын газар, Геронтологийн үндэсний төв, “Оном” сан зэрэг эрүүл мэнд, спортын байгууллагуудад ажиллаж, хоол хүнс, шим тэжээл, спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолтын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, судалгаагаа танилцуулж байв.  

Хүмүүс Хербалайфын бүтээгдэхүүнүүдийг тураах бэлдмэл эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгодог. Энэхүү ойлголтын талаар Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D.) Марион Флехтнер хэлэхдээ “Энэ бол эрүүл хоол юм. Манай улсад өмнө нь хоол орлуулагч гэж нэрлэж байсан ч амьдрал дээр өдөр тутмын хэрэглээ болсон учраас хоол гэж нэрлэх болсон. Манай таргалалтын клиник дээр хийсэн судалгаанаас харвал илүүдэл жинтэй хүмүүсийн өдрийн 3 хоолны 2-ыг нь Herbalife-ын коктейлиор орлуулахад маш сайн үр дүнд хүрсэн. Хэвийн жинд хүрсэн хүмүүсийн жинг барихын тулд зөвхөн нэг хоолыг коктейлиор орлуулахад мөн л эерэг үр дүн гарч байв. Хэвийн жингээ бариад зогсохгүй биед шаардлагатай амин дэм, шим тэжээлээ бүрэн авч байсан. Тиймээс удаан хугацаанд, өдөр тутамдаа хэрэглэж байгаа болохоор эрүүл хоол болж байгаа юм. Жишээлбэл, Германд зарим хүмүүс эслэг агуулаагүй цагаан гурилаар хийсэн талхан дээр жимсний чанамал түрхэж идээд л өглөөний ундаа уусанд тооцдог. Гэтэл коктейль нь биед хэрэгтэй бүх амин дэмийг агуулдаг учраас ердийн өглөөний ундаас хавь илүү” гэсэн юм.

Хэрхэн аз жаргалтай, урт удаанаар амьдрах тухай мэдлэгийг олон нийтэд түгээх нь тус компанийн гол зорилго. Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт тохирсон цагаа хэмнэж, олон төрлийн эрдэс бодис агуулсан, уургийн зохистой хэмжээтэй эрүүл хоолыг Herbalife Nutrition компани хүмүүст санал болгодог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад манай улсын насанд хүрэгчдийн 51 хувь нь илүүдэл жинтэй байна. Мөн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаанд 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.7%, төрөх насны эмэгтэйчүүдийн 45.9% нь илүүдэл жин, таргалалттай байгааг дурдаж, энэ нь хоол боловсруулах өвчлөлөөр өвдөх эрсдэлтэйг онцолсон. Тав хүртэлх насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 11.7%, 6-11 насанд энэ үзүүлэлт 22.2%-тай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна. Монгол Улсын 10 хүн тутмын 9 нь жимс, ногоог ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага, харин давсыг зөвлөмж хэмжээнээс 2 дахин хэтрүүлэн хэрэглэдэг байна. Дээрх судалгаануудаас монголчууд шим тэжээлт хүнс бага хэрэглэж, зөвхөн өөхлөлт, таргалалт үүсгэдэг хүнсийг гочлон хэрэглэж байгааг харах боломжтой байна. Тиймээс монголчуудын зайлшгүй анхаарах ёстой асуудал бол таргалалт. Хүмүүс ч өглөө бүр зөв хооллолтын клубдээ цугларан дасгал хөдөлгөөн хийж, өглөөний коктейлио уун, өдрийг эхлүүлдэг болоод чамгүй хугацаа өнгөрчээ. Өглөөний коммунити үүсгэж, нэгэн гэр бүл шиг болсон гишүүдийн хувьд амьдралыг илүү гэгээлгээр харж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсноо ярьж байсан. Эрүүл энх явахаас илүү жаргал энэ амьдралд юусан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.