Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Грета Тунберг Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэдгээ зарлалаа

"Бидний үйлдэл бол бусад хүмүүсийн хувьд амьдрал ба үхлийн ялгаа байж болно."


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 17 настай Грета Тунберг COVID-19 туссан байх магадлалтай гэдгээ зарлаж, залуучуудыг гэртээ үлдэхийг уриалав.

Мягмар гарагт Инстаграм дахь пост дээр Тунберг сүүлийн хоёр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласны дараа бие нь сайжирсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, 10 орчим хоногийн өмнө ядаргаа, хоолой загатнах, өвдөх, ханиалгах зэрэг COVID-19 шинж тэмдгийг мэдэрч, түүнтэй хамт Брюссель хотоор аялж явсан аав нь халуурах шинж тэмдгийг илүү хүчтэй мэдэрсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ би COVID-19 шинжилгээ өгөөгүй ч өвчний шинж тэмдэгүүд болон үүссэн нөхцөл байдлыг харгалзан яаралтай эмнэлэгийн тусламж авах шаардлагагүй гэжээ. 

Өсвөр насныхан, залуу хүмүүс санаандгүйгээр өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх, бусдад өвчин тарааж болзошгүй учраас шинж тэмдэгүүд хөнгөн илэрвэл эсвэл шинж тэмдэг огт байхгүй байсан ч гэртээ үлдэхийг уриалжээ.

  

 

 


 

 View this post on Instagram

 

 

 


 


 

 

 

 The last two weeks I’ve stayed inside. When I returned from my trip around Central Europe I isolated myself (in a borrowed apartment away from my mother and sister) since the number of cases of COVID-19 (in Germany for instance) were similar to Italy in the beginning. Around ten days ago I started feeling some symptoms, exactly the same time as my father - who traveled with me from Brussels. I was feeling tired, had shivers, a sore throat and coughed. My dad experienced the same symptoms, but much more intense and with a fever. In Sweden you can not test yourself for COVID-19 unless you’re in need of emergent medical treatment. Everyone feeling ill are told to stay at home and isolate themselves. I have therefore not been tested for COVID-19, but it’s extremely likely that I’ve had it, given the combined symptoms and circumstances. Now I’ve basically recovered, but - AND THIS IS THE BOTTOM LINE: I almost didn’t feel ill. My last cold was much worse than this! Had it not been for someone else having the virus simultainously I might not even have suspected anything. Then I would just have thought I was feeling unusually tired with a bit of a cough. And this it what makes it so much more dangerous. Many (especially young people) might not notice any symptoms at all, or very mild symptoms. Then they don’t know they have the virus and can pass it on to people in risk groups. We who don’t belong to a risk group have an enormous responsibility, our actions can be the difference between life and death for many others. Please keep that in mind, follow the advice from experts and your local authorities and #StayAtHome to slow the spread of the virus. And remember to always take care of each other and help those in need. #COVID #flattenthecurve

 

A post shared by  Greta Thunberg (@gretathunberg) on

 

Төгсгөлд нь тэрээр “Би зовиур бараг мэдрээгүй, миний сүүлд туссан ханиад үүнээс хамаагүй муу байсан” гэжээ. 

Хэрэв аавд маань надтай ижил шинж тэмдэгүүд илрээгүй байсан бол би анзаарахгүй байх байсан гэв. 

“Ихэнх хүмүүс (ялангуяа залуучууд) шинж тэмдгийг анзааралгүйгээр эрсдэлт бүлгийн хүмүүст дамжуулж болзошгүй. Залуучууд эрсдэлт бүлэгт багтахгүй бөгөөд бидний үйлдэл бусад хүмүүсийн үхэл, амьдралын зааг болж чадна. 

Тунберг өмнө нь өөрийн дагагчдыг коронавирусийн тархалтыг зогсоох зорилготойгоор “Дижитал уур амьсгалын ажил хаялт”-д оролцохыг уриалж байсан байна. 

Тунберг өөрийн твиттер хуудаснаа "Бид хямралыг хямрал гэж үзэхгүйгээр шийдэж чадахгүй бөгөөд бид мэргэжилтнүүд, шинжлэх ухаан дор эвлэлдэн нэгдэх ёстой. Залуучууд бид энэ вируст өртөх эрсдэл бага, гэхдээ бид эмзэг бүлгийн хүмүүстэй эв нэгдэлтэй байж, нийтлэг нийгмийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах нь тун чухал юм" хэмээн жиргэжээ. 

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

Эх сурвалж: Buzzfeed News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
23 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
1
1
2
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.