Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Иог болон бясалгалаар хэрхэн сэтгэл санааны хямралаа удирдах вэ?


Өнөөгийн хурдацтай, стресстэй нийгэмд та бидэнд ажил, амьдралынхаа стресс болон дарамтыг зохицуулахад төвлөрлийг ашиглах гэх зэрэг арга техник хэрэгтэй болж байна. Энэ талаарх зөвлөгөөг Олимпын тамирчин, ISSA мэргэшсэн хувийн дасгалжуулагч, Herbalife Nutrition компанийн дэлхий дахины спорт үзүүлэлт ба фитнес хариуцсан дэд ерөнхийлөгч Саманта Клейтоны өгснөөр хүргэж байна.

Төвлөрөл нь сэтгэл хөдлөл, бодол болон мэдрэмжээ тайвнаар хүлээн зөвшөөрч, тухайн цаг мөчдөө анхаарлаа хандуулснаар хүрч болох оюун санааны байдал юм. Төвлөрлийн аргыг зарим тохиолдолд эмчилгээний техник болгон ашигладаг.

Бясалгал болон иог нь төвлөрлийг сайжруулахад ашиглагддаг бөгөөд сэтгэл санааны хямрал, сэтгэлийн түгшүүр зэргээс сэргийлж, цаашилбал сэтгэн бодох чадварыг сайжруулах боломжтой. Бясалгал болон иогийг тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолттой хослуулж чадвал таны анхаарал төвлөрлийг сайжруулж, стресс болон хандлагад эерэг нөлөө үзүүлж чадна.  

Иог хэрхэн таныг тайвшрахад туслах вэ?

Заримдаа би урт өдрийн дараа иогийн дасгал хийж тайвшрах дуртай. Мөн өглөө иог хийх нь шинэ өдрөө эхлүүлэх гайхалтай арга ч байж болно. Иогийн хэдхэн хялбар хөдөлгөөн хийхэд л таны бодол санаа цэгцэрч, өдрийн турш эерэг энергитэй болдог.

Харвардын Эрүүл Мэндийн Сэтгүүлд дурдсанаар иог хийх нь эрүүл мэндийн хувьд дараах ач холбогдолтой. Үүнд:
-Зүрхний цохилтыг бууруулах;
-Амьсгалын хэмнэлийг удаашруулах;
-Цусны даралтыг бууруулах;
-Хэвлийн хөндийн цусны эргэлтийг сайжруулах;
-Анхаарлаа тухайн цаг мөчид бүрэн төвлөрүүлэх.
Иймд, иог хийсний үр дүнд та тайвшрах болно.

Манай Herbalife Nutrition Fitness портал дээр хэд хэдэн иог болон пилатесийн дасгалууд байгаа бөгөөд тэдгээр дасгал нь анхан, дунд, гүнзгий шатны хүн бүрт тохирох юм.

Бясалгахдаа анхаарах Болно ба Болохгүйн тухай энгийн дүрэм

Эрүүл мэнд болон биеэ чийрэгжүүлэхтэй холбоотой маш олон зөвлөмж, арга барил байдаг. Харин өнөөдөр би та нарт оюун бодлоо цэгцлэх, тухайн өдөр болсон зүйлсээ эргэцүүлэн бодохдоо ашигладаг өөрийн гэсэн энгийн, хэрэгжүүлэхэд хялбар бясалгалын аргуудаасаа хуваалцъя.

1.

Бясалгал хийхэд заавал анир чимээгүй орчин хэрэгтэй гэж та бодох хэрэггүй.  Тэр тусмаа гэртээ хүүхдүүдтэйгээ байх үед эсвэл ажил дээрээ чимээгүй орчинг бий болгоно гэдэг бараг л боломжгүй шүү дээ.
Таны анхаарлыг сарниулах зүйлсээс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Жишээлбэл, гар утас, компьютерын дэлгэц, маш их дуу чимээтэй орчин гэх зэргээс холдох. Хэрэв та гэртээ байгаа бол өрөөнийхөө хаалгыг хаахад л хангалттай.

2.


Иогийн гудас, хонх эсвэл бүтээлэг гэх мэт ямар нэг тусгай хэрэгсэл заавал хэрэгтэй гэж бүү бод. Та хаана ч бясалгал хийж болно. Бясалгал хийхэд элдэв хэрэгсэл хэрэглэхгүй байснаар та юу ч бэлдэхгүйгээр зүгээр л цөөн хором бясалгахад илүү хялбар болно шүү дээ.

3.

Тав тухтай газар суух эсвэл хэвтэхийг хичээгээрэй. Та нүдээ аньсан ч болно, эсвэл нээсэн ч болно. Зөвхөн өөртөө аль тааламжтай байгаа байдлаар л бясалгаарай.

4.

Хэвлийгээрээ эсвэл хамраараа амьсгалах гэх мэт ямар нэг арга ашиглан амьсгалах гэж өөрийгөө бүү хүчил. Энэ нь танд тааламжгүй мэдрэмж төрүүлж эсвэл бүр толгойг тань эргүүлж болно. Бясалгал хийх нь танд таатай санагдаж эхэлсэн үед л амьсгалах техниктээ анхаарал хандуулж болно шүү.

5.


Өөрийн амьсгал дээр төвлөрөөрэй. Агаар таны амьсгалаар орж, гарч байгааг мэдрээрэй. Зүгээр л өөрийн амьсгалыг мэдэрч, энэ нь танд ямар мэдрэмж төрүүлж буйг анхаараарай.

6.

Бясалгаж байх үед таны бодолд гэнэт дэлгүүрээс авах хүнсний зүйлсийн жагсаалт эсвэл хийх зүйлсийн жагсаалт орж ирсэн ч сөрөг зүйл бодох хэрэггүй. Харин бодол санаагаа дэлгүүрээс авах хүнсний зүйлсийн жагсаалтаас холдуулж өөрийн амьсгал дээрээ анхаарлаа хандуулахыг хичээ.

7.

Хэтэрхий олон зорилго, зорилтуудыг өмнөө тавьж, түүндээ хүрэхгүй байх вий гэж санаа зовох хэрэгггүй.
Танд эерэг бодол авч ирэх нэг эсвэл хоёр үгэн дээр анхаарлаа төвлөрүүлж, бодол санаагаа тайван байлгахад анхаараарай.

8.

Өдөрт нэгээс хоёр удаа 20 минутын чимээгүй цагийг өөртөө гаргахыг хичээгээрэй. Бясалгал нь иогтай адил дасгал сургуулилалт юм. Тиймээс сэтгэл санаагаа бүрэн тайвшруулахын тулд  бага зэрэг хичээж, тогтмол сургуулилах хэрэгтэй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.