Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жуулчдыг хамгийн их татдаг түүхэн дурсгалт газрууд ингэж эзгүйрчээ


Covid-19 вирусийн дэгдэлт БНХАУ төдийгүй Азийн орнуудын аялал жуулчлалын салбарт томоохон хохирол учруулж байна. Халдвараас үүдэн Хятадын түүхэн дурсгалт газрууд, үзвэр үйлчилгээ, энтертайнмент салбар бүхэлдээ зогсонги байдалд оржээ. Түүнчлэн БНСУ, Япон, Тайландад ч жуулчдын тоо эрс багасчээ. 

ӨМНӨ НЬ: Бээжин дэх Хориотой хот жуулчдын хамгийн их зочилдог түүхэн дурсгалт газар байв. 

ДАРАА НЬ: Хориотой хот руу нэвтрэх хэсэг (нэгдүгээр сарын 24)

Ройтерсоос мэдээлснээр Хориотой хот музейн нээгдэх хугацаа хойшлох магадлалтай байна гэжээ. 

ӨМНӨ НЬ: 15 дугаар зууны үед шашны төв болж байсан Тэнгэрийн сүм нь Бээжинд ирсэн жуулчдын заавал очдог газруудын нэг билээ. Уг сүм ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг.

ДАРАА НЬ: Хэдийгээр сүм олон нийтэд нээлттэй байгаа ч зочлох хүмүүсийн тоо эрс буурчээ. 

ӨМНӨ НЬ: 2019 онд гаргасан мэдээллээр, өдөрт 65 мянган дотоод, гадаадын жуулчин Цагаан хэрмийг үзэхээр ирдэг гэжээ. 

ДАРАА НЬ: Нэгдүгээр сарын 25-нд Цагаан хэрэм рүү зочлохыг түр хугацаагаар хориглох шийдвэр гарчээ. 

ӨМНӨ НЬ: 2016 онд нээгдсэн Шанхайн Диснейлендэд жилд ойролцоогоор 11 сая хүн зочилдог. 

ДАРАА НЬ: Харин одоо паркийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. 

ӨМНӨ НЬ: 2018 онд Макао дахь дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоомын төв 35.8 сая хүн хүлээн авч байжээ. Хятадын Лас-Вегас гэгддэг Макао 1960-аад оноос мөрийтэй тоглоомыг хууль ёсны болгосноос хойш казино сонирхогчдын хамгийн их зорьдог газар болсон юм. 

ДАРАА НЬ: Макаод коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдсэний дараа казиногийн үйл ажиллагааг хоёр долоо хоног зогсоожээ. Энэ хугацаанд Макао хот өдөрт ердөө 2000 жуулчин хүлээж авсан байна. Казино үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн ч ирэх зочдын тоо бага байна. 

Индонез улс Ухань хотод байсан иргэдээ хоёрдугаар сарын 2-нд буцаан авчирчээ.

ӨМНӨ НЬ: Бангкокийн Ратчада шөнийн зах бол жуулчдын хамгийн их зорьдог газруудын нэг юм. 

Өнгөрсөн жил Хятадаас 11 сая хүн Тайландыг зорьжээ. Харин энэ жил жуулчдын тоо 2 саяар буурах төлөвтэй байна гэж The Guardian сайт мэдээлсэн байна. 

ДАРАА НЬ: Харин одоо шөнийн зах ийм байдалтай байна.

ӨМНӨ НЬ: Вьетнамын хамгийн үзэсгэлэнтэй түүхэн дурсгалт газруудын нэг гэгддэг Ханой хотын уран зохиолын сүм.

ДАРАА НЬ: Харин шинэ он гарснаас хойш жуулчдын урсгал эрс татарчээ. 

ӨМНӨ НЬ: Ханойн Хо Ши Мин мавзолейд нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддагаараа алдартай. Ханой хот 2019 онд 1.5 сая жуулчин хүлээж авсан бөгөөд тэдний гуравны нэг нь Хятадаас ирсэн байжээ. 

ДАРАА НЬ: Халдварт өвчин дэгдсэнээс хойш Хо Ши Мин мавзолейг зорих жуулчдын тоо 50 хувиар буурчээ. 

ӨМНӨ НЬ: БНСУ 2018 онд 15.5 сая жуулчин хүлээж авчээ. Харин Хятадаас жил бүр 4.8 сая жуулчын БНСУ-ыг зорьдог байна. 

Кёнбокгун ордон бол гадаад, дотоодын аялагчдыг хамгийн их татдаг дурсгалт газар юм. 

Хоёрдугаар сарын 19-ний байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 46 болж нэмэгджээ. 

ӨМНӨ НЬ: Шибуяа дүүргийн алдарт явган хүний гарцаар өдөр 500 мянган хүн явж өнгөрдөг гэнэ. 


Хоёрдугаар сарын 17-ны байдлаар Японд коронавирусийн халдварын 59 тохиолдол бүртгэгдээд байна.
Малайзын нийслэл Куала-Лумпур 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
9 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
3
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.