Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кэни Уэст 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой юу?


Рэп од Кэни Уэст долоодугаар сарын 4-нд буюу АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэр 2015 онд MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарлаж байсан юм. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрбээр сонгуульд өрсөлдөх хугацаагаа 2024 он болгож хойшлуулснаа мэдэгдсэн билээ. 

Сонгууль болохоос ердөө дөрөвхөн сарын өмнө ийнхүү рэп од мэдэгдэл хийсэн нь олон хүнийг гайхшралд автуулаад байна. Мөн тэрбээр албан ёсоор хүсэлт гаргаж, нэрээ дэвшүүлсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа аж. 

Хуульд зааснаар нэр дэвшигч дараах гурван аргын аль нэгийг сонгож Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэнэ. Үүнд:

  1. Улс төрийн намаас нэр дэвших. Нэр дэвшигчид нам дотроо сунгаа явуулж, анхан шатны сонгуулиас ялалт байгуулсан нэр дэвшигчийг үндэсний хэмжээний санал хураалтад оролцох эрхийг олгодог. Одоогоор Америкийн улс төрийн гол намууд болох Бүгд Найрамдах намын Дональд Трамп,   Ардчилсан намын Жо Байден нарын дунд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. 
  2. Бие даан нэр дэвших. Бие даан нэр дэвшигч үндэсний хэмжээний санал хураалтад оролцохын тулд мужуудаас иргэдийн гарын үсгийг цуглуулах шаардлагатай байдаг. Ингэхдээ муж бүрийн гарын үсэг цуглуулах хугацаа, авах шаардлагатай гарын үсгийн тоо харилцан адилгүй аж. Тухайлбал, Алабама мужид доод тал нь 5000 сонгогчоос гарын үсгийг нь цуглуулах шаардлагатай бол Аризона мужид сонгогчдын 3 хүртэлх хувийнх нь гарын үсгийг авах шаардлагатай гэжээ. Үүнээс гадна гарын үсэг цуглуулах эцсийн хугацаа ч харилцан адилгүй. Одоогийн байдлаар зургаан мужид гарын үсэг цуглуулах хугацаа хэдийн өнгөрчээ. Гэхдээ бусад мужуудад гарын үсэг цуглуулах боломжтой байгаа юм. 
  3. Write-in candidate байдлаар нэр дэвших. Санал хураалтын хуудсанд нэр нь бичигдэхгүй боловч сонгогч тухайн нэр дэвшигчийн нэрийг гараар саналын хуудсанд бичих боломжтой байдаг. Гэхдээ энэ жишгийг АНУ-д тун ховор ашиглаж байжээ. 

Тиймээс Кэни Уэст ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор бие даан нэр дэвшихийн тулд богино хугацаанд олон хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай болж байна. Үүнээс гадна тэрбээр өөрийн дэмждэг улстөрчийн эсрэг өрсөлдөнө гэсэн үг юм. Рэп од 2018 онд Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмждэг гэдгээ илэрхийлж байсан юм. Кэни Уэст Цагаан ордонд зочлохдоо Трампын сонгуулийн уриа болох "Америкийг дахин агуу болгоно" гэсэн бичигтэй саравчтай малгайг өмссөн байв. 

Түүний энэ удаагийн мэдэгдэл улс төрийн "шоу" байв уу эсвэл нухацтай бодсон шийдвэр үү гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч түүний эхнэр Ким Кардашьян, Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, АНУ-ын тэрбумтан Элон Маск нар Кэни Уэстийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, 1992 онд Техасын тэрбумтан Росс Перо бие даан нэр дэвшиж сонгогчдын 19 хувийн саналыг авч байсан бол 2000 онд Ногоон намаас Ральф Нейдер нэр дэвшиж 3 хувийн санал авч байжээ.

Эх сурвалж: BBC, The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
9 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
9 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.