Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирусийн эсрэг тэмцэгчид


БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буйн улмаас эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цагдаагийн албан хаагчид, мөн хүргэлтийн компанийн ажилтнууд өндөр ачаалалтай ажиллаж байна. Covid-19 (албан ёсны нэршил) өмнө нь гарч байсан SARS вирустэй харьцуулахад халдварлах чадвар хэд дахин өндөр гэгдэж буй. Мөн иргэдэд тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилчид вирусийн халдвар авсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Хэдийгээр халдвар авах эрсдэлтэй боловч эдгээр албан хаагчид үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна.   

Хүргэлтийн компанийн ажилчид өндөр ачаалалтай ажиллаж байна

Хятадын The Paper хэвлэлийн гэрэл зурагчин Жу Вэйхуй Шанхай хотын Минханг дүүрэгт хоол, хүнсний бүтээгдэхүүн хүргэж буй ажилтны зургийг даржээ. Гэрэл зурагчин Жу Вэйхуйгийн ярьснаар, тус ажилтан Динг Донг гэх хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн компанид ажилладаг гэнэ. 

Одоогийн байдлаар коронавирусийн халдвар БНХАУ-ын бүх мужид бүртгэгдээд байгаа бөгөөд халдвар авахаас болгоомжилсон иргэд гадагшаа гарахаа больж, JD.com, Алибаба гэх мэт онлайнаар захиалга өгч, хүргэлт хийдэг компаниудад найдахаас өөр аргагүй байгаа аж. Харин хүргэлтийн компаниуд ажилчиддаа маск, бээлий, ариутгалын бодисоор хангаж байгаа гэнэ. Синьхуа агентлагийн мэдээлснээр БНХАУ-д өнгөрсөн сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 орчим хувиар нэмэгдсэн гэжээ. 

Хэдийгээр Шанхай хот коронавирус хүчтэй тархаж буй халдварын голомт биш боловч хотын удирдлагууд өнгөрөгч даваа гарагаас эхлэн иргэдийн хөл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, олон нийтийн газраар явахдаа маск зүүхийг үүрэг болгожээ. 

Тусгаарлагдсан бүсэд ажиллаж буй сувилагч бүсгүй найз залуудаа цонхны цаанаас үнсэлт илгээв

Чен Инь Жэжян их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа эмнэлэгт сувилагчаар ажилладаг аж. Коронавирусийн халдвар дэгдсэний улмаас тэрбээр өвчтөнүүдийг тусгаарласан бүсэд ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр найз залуутайгаа Валентины баяраар хуримаа хийхээр төлөвлөж байсан боловч вирусийн халдварын улмаас хуримаа хойшлуулжээ. Өндөр ачаалалтай ажиллаж буй сувилагч бүсгүй 11 хоногийн дараа л ийнхүү хайртай хүнтэйгээ уулзах боломж олджээ. Хос хоёр аюулгүй байдлаа бодолцож цонхны цаанаас уулзан, үнсэлт илгээжээ.   

Холбоотой мэдээлэл: Коронавирустэй тэмцэж буй хүмүүсийн тухай сэтгэл хөдөлгөж, гунигт автуулах түүхүүд

Үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарт 500 ширхэг маск авчирч өгөөд "зугтжээ"

Хөл хорионд орсон иргэд коронавируст бууж өгөхийг хүсэхгүй байгааг батлах ХӨГЖИЛТЭЙ ТРЭНДҮҮД

Эх сурвалж: Business Insider, CGTN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.