Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирусийн халдвартай 12 хүний хоёр нь эдгэрч, эмнэлгээс гарч байгааг ЭМЯ-наас мэдээллээ


Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэлээ. Одоогийн байдлаар дэлхийн 202 оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. ОХУ-ын Эрхүү хотод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнийг энэ үеэр мэдээлэв.  

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  "Эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлагдаж, өөрсдийгөө хянах дүрмийг дагах болно.

Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад ХӨСҮТ-д байгаа 16, Сэлэнгэд байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна" гэлээ.

Эмнэлгээс гарч байгаа хоёр хүнд 7, 14, 21, 28 дахь хоногт үргэлжлүүлэн судалгаа хийх аж.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Энэ өвчин цаашдаа голомтлон тархах эрсдэлтэй байгааг анхааруулж буй дохио хэмээн судлаачид үзсэн. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл санаагаа амгалан байлгаж, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна” гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.