Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирусийн шинэ хувилбар илүү хурдан тархдаг ч өмнөхөөсөө аюул багатай гэх найдлага төрүүлж байна


Коронавирус тархаж эхэлснээс хойш генийн хувьд өөрчлөгдөн хувьссаар байна. Хамгийн сүүлд олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар коронавирусийн шинэ хувилбар Европоос АНУ-руу тархсаныг батлах нотолгоо олжээ. Түүнчлэн мутацид орсон вирусийн шинэ хувилбар халдварлах чадварын хувьд өмнөхөөсөө хэд хэдэн өндөр боловч хүний эрүүл мэндэд үзүүлэх аюул багатай байж болохыг тус судалгааны багийн эрдэмтэд онцолсон байна. 

Анагаах ухааны Cell сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, одоо дэлхий нийтэд тархаад байгаа халдварын дийлэнх нь коронавирусийн шинэ хувилбараар үүсгэгдэж байгаа аж. Судлаачид Европ, АНУ-д анх тархсан коронавирусийн хувилбарыг D614 гэж нэрлэсэн бөгөөд одоо тархаж буй G614 хэмээх мутацид орсон шинэ хувилбар нь генетикийн дарааллын хувьд бараг бүрэн шинэчлэгдсэн гэжээ. 

Эрдэмтэд Европ, АНУ дахь өвчтөнүүдийн цуснаас дээж аван вирусийн генетикийн дарааллыг шинжилж үзсэн аж. 2020 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар шинэ хувилбар болох G614 Европоос бусад улсуудад маш бага байсан бол гуравдугаар сарын сүүл гэхэд дэлхий даяар тархсан гэж судалгаанд онцолжээ.

Судалгааны багийнхан шинэ хувилбарын генетикийн дарааллыг нягтлаад зогсохгүй хүн, амьтныг хамруулсан туршилт хийж, лабораторийн орчинд эсийг шинжилж үзэхэд G614 өмнөх хувилбараасаа 3-9 дахин илүү хурдан халдварлаж байгааг тогтоожээ. Шинэ хувилбар амьсгалын дээд зам буюу хамар, самсаа, хоолойд хурдан үржиж байгаа нь халдварлах чадвар өндөртэйг баталж байна гэжээ.

"Сонирхолтой нь, G614 өвчнийг хүндрүүлэхэд хүргэж байгаа гэх ямар нэгэн нотолгоог бид олоогүй" гэж Лос Аламос үндэсний лабораторийн онолын биологич Бетте Корбер ярьжээ. Уг дүгнэлтийн тухайд Их Британийн Варвикийн их сургуулийн профессор Лоуренс Янг "Энэ нь сайн мэдээ байж болох талтай юм. Учир нь, G614 халдварлах чадвар өндөртэй ч хөнөөлийн хувьд аюул багатай байна. Өөрөөр хэлбэл,  SARS-CoV-2 (коронавирусийн албан ёсны нэршил) тархахын хэрээр үхлийн аюул нь суларна гэсэн найдлагыг төрүүлж байна" гэжээ. 

Тухайлбал, Их Британид 1000 өвчтөнд шинжилгээ хийж үзэхэд шинэ хувилбараар халдварласан хүмүүсийн биеийн байдал дордсон үзүүлэлт ажиглагдаагүй. Өөрөөр хэлбэл, D614 буюу коронавирусийн анхны хувилбар шиг хөнөөлтэй биш байсан аж. 

Өдгөө эрдэмтэд G614 хувилбарыг вакцины тусламжтайгаар дарах боломжтой эсэхийг тогтоохоор гүнзгийрүүлсэн судалгаа хийж байгаа гэж CNN мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
18 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
18 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.