Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын хамгийн том лазер гэрлийн шоу Төв талбайд баасан гарагт болно


Монголд урьд өмнө засаж байгаагүй нүсэр том тайзыг өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбай дээр засаж эхэллээ. Энэ сарын 13 буюу энэ баасан гаригт “Light up mongolia” Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болох бөгөөд энэхүү шоу арга хэмжээнд зориулан дээрх тайзыг засаж байгаа юм байна.

Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран бүтээлчид өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан. Тэд энэ удаад Монголын хамгийн том лазер гэрлийн шоуг Төв талбайд олон нийтэд зориулан зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж, нэмэлт тоног төхөөрөмжүүдээ гаднаас захиалан авчирчээ.

Тэд 30 жилийн өмнөх болон одоо, ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшлийг гэрлийн хүчээр бүтээн босгож олон нийтэд толилуулах юм байна. Өөрөөр хэлбэл бид 30 жилийн өмнөх Саарал ордон болон өнөөгийн бодит ордон хооронд цаг хугацааны ялгааг бодитоор мэдрэх нь. Гэрлийн шоуны дуу хөгжим, чимэг холбоосыг Монгол Улсын филармони болон ДБЭТ-ын уран бүтээлчид удирдаач Б.Анартай хамтран амьдаар тоглох аж.

Энэ намрын хамгийн нүсэр бөгөөд шинэ шийдэлт шоуны үеэр Монголын шилдэг ресторанууд Төв талбайд зоогоор үйлчилнэ. Олон нийтэд нээлттэй болох Монголын хамгийн том лазер гэрлийн шоу баасан гарагийн 19 цагт эхлэх бөгөөд Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сор болсон хамтлаг, дуучид уран бүтээлээ хүргэнэ.

холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
GINJIN: Хөгжим болгон соён гэгээрүүлэх албагүй
2
2019.09.12
"Моханик" хамтлагийн тоглолт болоход 8 хоног үлдлээ
3
2019.09.12
Playlist: 9 сард зориулсан сүүлийн үеийн, сонирхолтой 18 дуу
санал болгох
1
17 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ
2
19 цагийн өмнө
Сөүлийн зарим оршин суугчид цахилгаангүйгээр аж төрөх хэв маяг руу шилжиж байна
3
20 цагийн өмнө
Аудио ном үнэгүй сонсох боломжтой 10 вэб сайт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

sarnai20 3 өдрийн өмнө 59.153.114.106

bullshit

0 Хариулах


zoloo 3 өдрийн өмнө 59.153.114.106

zaluuchuudiig saihan huurlaa daa

0 Хариулах


irgen 3 өдрийн өмнө 59.153.114.106

ardiin namiin alnuudiin hiij bga ym baidag shaasan hhahahahaha

0 Хариулах