Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нью-Йоркийн ресторан зочдоо ширээнд суулгахаас өмнө түргэвчилсэн шинжилгээ авдаг болжээ


Нэг ресторанд хамт хооллож байгаа хүмүүс бүгд шинжилгээ өгч, коронавирусийн халдваргүй гэдэг нь батлагдсаныг мэдвэл ямар ч хүний сэтгэл тайвширч, тухтай байх нь гарцаагүй. 

Тэгвэл Нью-Йоркийн Лонг-Айленд-Сити орчимд байрладаг Равел зочид буудал үйлчлүүлэгч, ажилчдаасаа коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авдаг болжээ. 

Тус зочид буудлаар үйлчлүүлэх, ресторанд нь хооллохоор захиалга өгсөн хүмүүс урд өдөр нь маягтаа бөглөж цагаа хэмнэх эсвэл зочид буудал дээр ирээд бөглөсөн ч болох гэнэ. Зочид буудал руу нэвтрэхээс өмнө биеийн халуунаа хэмжүүлж, ресторан руу нэвтрэхээсээ өмнө коронавирусийн шинжилгээ өгдөг аж. 

Маягт бөглөх, шинжилгээ өгөх, хариугаа авахад ойролцоогоор 30 минутыг л зарцуулах ба шинжилгээний төлбөр нь тухайн үйлчлүүлэгчийн даатгалаас хамаарч 35-51 доллар болох гэнэ. 

Равел зочид буудал Нью-Жерсид төвтэй оношлогооны газартай хамтран зохих эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартыг бүрэн хангасан мэргэжилтнүүдээр түргэвчилсэн шинжилгээг авахуулж байгаа гэж тайлбарлажээ. Хамрын арчдас болон хурууны өндөгнөөс цусны шинжилгээ авах замаар үйлчлүүлэгч халдвар авсан эсэхийг хэдхэн минутын дотор тогтоодог бөгөөд шинжилгээний хариу 99 хувь баталгаатай хэмээн амлаж байгаа юм. 

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан үйлчлүүлэгчид ресторан, дээврийн усан сангаар чөлөөтэй үйлчлүүлж,  коктейль үдэшлэгт ч орох боломжтой гэжээ. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
18 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
18 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.