Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Cангаас эрүүл ахуйн багцыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө


Ариун цэвэр, эрүүл ахуйн багц болон "КОВИД-19"-ийн үед авах арга хэмжээний удирдамжуудыг Нэг цэгийн үйлчилгээний төвүүд ба Түр хамгаалах байруудад хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрсөн пүрэв гарагт болов. КОВИД-19 цар тахлын үед эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Cангаас Япон улсын засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ.

Нэн шаардлагатай эрүүл ахуйн багц болон "КОВИД-19"-ийн үед авах арга хэмжээний хоёр төрлийн удирдамжийн тусламжтайгаар Улаанбаатарын Нэг цэгийн үйлчилгээний 6 төв болон 2 Түр хамгаалах байрны албан хаагчид цар тахлын үед эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болж байна. Мөн ариун цэврийн багц ба "КОВИД-19"-ийн үед авах арга хэмжээний удирдамжуудыг орон нутаг дахь19 Нэг цэгийн үйлчилгээний төв болон Түр хамгаалах байруудад түгээж байна.

Дэлхий нийт цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ тахлаас үүдэлтэй эдийн засгийн төдийгүй нийгэм болон соёлын холбогдолтой олон хохирол амсаж байна. Дэлхийн бусад улсын адил цар тахал гарсан цагаас хойш Монголд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэн. Тухайлбал, энэ оны эхний гурван сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Нэг цэгийн үйлчилгээний төв болон Түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 87%-иар нэмэгдсэн байна.
“Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн дата мэдээлэл болон бусад нотолгооноос харахад КОВИД-19 цар тахал Монгол дахь эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд сөргөөр нөлөөлж байгаа нь илэрхий байна. Тухайн мэдээлэлд тулгуурлан, Японы ард түмний санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Сан энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд хүүхдүүдийн өмнө  тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болохоор ажиллаж байна” хэмээн арга хэмжээнд цахим хэлбэрээр оролцсон НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, хатагтай Каори Ишикава хэлэв.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Бид хэдийгээр өөдрөг байхыг хүсэж байгаа ч нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй тул бэлтгэлтэй байх шаардлагатай. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө улам дордсоор байгаа бөгөөд үр дагавар нь ирэх он, бүр түүнээс ч цааш үргэлжлэх төлөвтэй байна. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол ойрын гүйлт биш, харин холын зайн марафон юм. НҮБ-ын Хүүхдийн сан ба НҮБ-ын Хүн амын сан та бүхэнд тусалж дэмжихээр үргэлж хамт байх болно.” гэлээ. Мөн тэрбээр энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах үйлсэд зүтгэж буй Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны ажилчид болон бусад хамтрагчдадаа гүн талархал илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан хамтын ажиллагааны гэрээнд 2020 оны 4-р сарын 1-нд гарын үсэг зурсан бөгөөд төслийн үйл ажиллагаа 2020 оны 9-р сарыг хүртэл үргэлжилнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.