Playlist: 9 сард зориулсан сүүлийн үеийн, сонирхолтой 18 дуу
Есдүгээр сар үнэхээр сайхан үе биш гэж үү? Бороо, шаргал навчис, их хотын хөл хөдөлгөөн... Намар айсуй. Та бүхэнд сүүлийн үеийн болон яг одоо сонсоход тохиромжтой дуунуудыг санал болгож байна. Наймдугаар сард зориулсан плэйлистээс олон дуу сонссон биз дээ?
1. MONSUNE - OUTTA MY MIND
Сүүлийн үед гарсан сонирхолтой бүтээлүүдийн нэг.
2. Lana Del Rey - Doin' Time
Зун дуусч байхад энэ дууг цацаад, зун хэзээ ч дуусаагүй, дуусахгүй юм шиг мэдрэмж төрүүлсэн дээ.
3. Cigarettes After Sex - Heavenly
C.A.S сонсох дуртай хүмүүсийн хувьд баяр жаргал болсон бас нэгэн үйл явдал нь энэ дуу байлаа.
4. sad boys club - mirror and me
Ийм нэг хамтлагийг сүүлд олж мэдэв. Саяхан баасан гарагтай холбоотой өөр нэгэн шинэ дуу гаргасан ч энэ дууг нь сонирхуулмаар санагдлаа.
5. Gus Dapperton - Coax & Botany
Энэ залууд ямар их хайртай гээч. Дуунуудыг нь сонсох цаанаа л нэг сайхан байдаг.
6. Billie Eilish - all the good girls go to hell
Сүүлийн үед дуу хөгжмийн ертөнцийг бас л шуугиулаад байгаа охин доо. Шинэхэн дуу нь саяхан гарсан байна лээ.
7. Foster The Poeple - Pick U Up
"Pumped Up Kicks" дуунаас нь болоод мэдэж авч байсан тус хамтлагийн шинэ дуу гарсан байна лээ шүү. Мэдээж хэмнэл нь...
8. girl in red - bad idea!
Энэ их хөөрхөн, өвөрмөц хамтлаг. Та бүхэн дуунуудыг нь сонирхоод үзээрэй.
9. M83 - Temple of Sorrow
M83 шинэ дуу гаргалаа гээд ороод хартал ёстой төсөөлөөгүй зүйлтэйгээ нүүр тулсан байдаг юм. Зүгээр л бичлэгийг нь үз.
10. Green Day - Father of All
Ер нь энэ сар бас л хачин байна шүү. Green Day хамтлаг шинэ дуугаа цацаж, олон хүний анхаарлыг дахин татсан юм. Гэхдээ энэ дуу нь фенүүдэд таалагдсан уу гэж үү? Харин л дээ.
11. Brahny - Paradise
Нэг тийм күүл, амарсан мэдрэмж авахыг хүссэн хүмүүст зориулах юм уу даа.
12. V - Winter Bear
BTS хамтлагийн дуучин Ким Тэхёны дуу их хөөрхөн санагдсан шүү. Клипний өнгө аяс, бичлэгүүд нь бас тэр хэмнэл нь гээд л. Нэг л тийм зэврүүн өдөр дулаан том цамц өмсчихсөн юм шиг таатай мэдрэмж.
13. Lana Del Rey - Fuck It I Love You & The Greatest
Угаасаа Ланад дуртай болохоор гаргасан шинэ дуу болгоныг нь л оруулмаар байна.
14. TOOL - 7empest
"TOOL" хамтлагийг мэддэг хэр олон хүн байна даа! Энэ урт дуу нь ёстой л жинхэнэ эрч хүч, юм юмаар цэнэглэгч.
15. PIXIES - On Graveyard Hill
"Where is my mind..." дуугаар нь сайн мэдэх байх аа. Тийм юм чинь шинэхэн дуунууд нь ямар гэдгийг бас л сайн мэдэж байгаа байх.
16. Still Corners - French Kiss
Энэ сүүлийн үеийн дуу биш л дээ. Гэхдээ оруулмаар санагдсан юм.
17. Thundercat - Them Changes
Бас л шинэ дуу биш. Гэхдээ хэнд хамаатай юм. Энэ угаасаа л янзтай дуу.
18. Nat King Cole - Smile
Удахгүй Жокер гарах гэж байгааг тохиолдуулаад энэ дуугаар плэйлистээ төгсгөж байна. Юу ч болж байсан инээмсэглээрэй. Энэ сарыг дуусан дуустал үзүүлээд өг.