Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playlist: Ажил, хичээлээ хийж, төвлөрч байх үедээ сонсох 11 хөгжим


Дуу хөгжим хүмүүсийн сэтгэл санааны байдал, үр бүтээлд маш ихээр нөлөөлдгийг үе үеийн судлаачид батлан хэлж ирсэн. Гэхдээ та аливаа зүйлд төвлөрөх үедээ ямар дуу хөгжим сонсвол илүү үр бүтээмжтэй байх бол хэмээн гайхаж байгаа бол энэ жагсаалт танд туслах болно.


1. Ханс Циммер

Германы хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер тэрээр нийтдээ 100 гаруй киноны хөгжим туурвисан ба найрал хөгжмийг электрон хөгжмийн урсгалтай нийцүүлсэн сонирхолтой бүтээлүүдийг туурвиж ирсэн. Мөн "Өнөө үед амьдарч буй 100 суу билэгтэн" жагсаалтад багтсан байдаг.

2. Людвиг ван Бетховен

Германы агуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, өрнө дахины Венийн сонгодог дэг ба романтизмын хөгжмийн урлагийн шилжилтийн үед уран бүтээлээ туурвисан суут хөгжмийн зохиолч.

3. Борооны чимээ

Зүгээр л борооны чимээнд анхаарангаа юм хийх нь танд маш их туслах болно.

4. Далай тэнгисийн чимээ

Усны чимээ хүнийг маш ихээр тайвшруулж, бас аливаа стрессийг бууруулдаг учир санаа зовж, цаг нь тулсан аливаа нөхцөл байдалд усны чимээг сонсоорой.

5. Тэнгэр дуугарах чимээ 

Тэнгэр дуугаран бороо орох чимээг сонсох нь таныг асар ихээр тайвшруулах хүчтэйг та мэдэх үү? Энэ чимээг сонсоод үзээрэй.

6. Иоханн Себастиан Бах

Түүний найрал дуу, найрал хөгжим, хөгжмийн зэмсгүүдэд зориулагдсан бүтээлүүд нь бароккогийн үеийг дээд цэгтээ хүргэхэд гүн хувь нэмэр оруулсан байна.

7. Вольфганг Амадей Моцарт

Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуур хөгжмийг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ эхлүүлж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглолт хийж тэдний гайхшралыг төрүүлсэн байна. Яваандаа тэр дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий суут хөгжмийн зохиолч болсон билээ.

8. The Beatles 

Битлз хамтлаг 1960 онд байгуулагдсан. Тэдний хамтлагт Жон Леннон ритм гитар, хоолой, Пол Маккартни басс гитар, хоолой, Жорж Харрисон гоцлол гитар, хоолой, Ринго Старр бөмбөр, хоолой гэсэн үүрэгтэй тоглодог байв. Тэд бол дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг юм.

9. Хироши Ёшимүра 

Японы уран бүтээлч Хироши Ёшимүра "ambient" төрлөөр уран бүтээлээ туурвидаг бөгөөд таны заавал мэдэх ёстой уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогдоно. 

10. Фредерик Шопен

Тэрбээр Польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч, багш. Хөгжмийн суутан гэдэг нь багаасаа танигдсан ба хөгжмийн урлагт бүрэн боловсорч, анхан үеийн бүтээлүүдээ дөнгөж 20 настайдаа буюу Польшийг орхихоосоо өмнө зохиожээ.

11. Уинтон Марсалис

Ажиллах үедээ жазз хөгжим сонсох хүсэлтэй хүмүүст түүнийг санал болгож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.