Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шилдэг залуу маркетерууд тодорлоо


Маркетинг гэж юу вэ? Маркетингийн ухааны хүндэт профессор маркетингийг "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн, байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсэж байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" гэж авч үзсэн байдаг.

Мэргэжлийн хүмүүсийн хувьд ийм байдаг бол ажлын туршлага, дипломгүй залуусын хувьд маркетинг гэж юу вэ бол? Тэднээс ямар догь, галзуу санаа гарах бол?

Энэ хариултын асуултыг олж, хийж бүтээх эрмэлзэлтэй бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Юнител Группээс Umarketer хөтөлбөрийг зохион байгууллаа. Ажлын туршлага, мэргэжлийн диплом шаардахгүйгээр маркетингийн кампанит ажилд ажиллах гайхалтай боломжийг 16-23 насны залууст олгосон тус хөтөлбөр 9 сараас 11 сарыг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 500 хүүхдийн материал ирсэн юм. Уг 500 оролцогчоос 9 оролцогч шигшигдэн үлдэж, 3 багт хуваагдан маркетингийн кампанит ажил дээр нэг сарын турш ажиллаж, шилдэг залуу маркетерууд тодорлоо.

"DominatorZ" баг

“DominatorZ”

Сарын хугацаанд "DominatorZ", "CCC", "Yell-Ow" багууд маркетингийн кампанит ажил дээр ухаанаа уралдуулж "DominatorZ" багийнхан шилдгээр шалгарсан юм. Ялагчдыг 1.500.000 төгрөгөөр урамшуулж, гарын бэлэг, сертификатыг гардуулан Umarketer хөтөлбөрийг хаалаа.

"Yell-Ow" баг

"Yell-Ow"

Та тэдний болон бусад багийн бүтээлийг үзэхийг хүсвэл "U Хөтөлбөрийн" Facebook, Instagram, Youtube сувгуудаар зочлоорой. Тэдний гаргасан шинэлэг санаа, бүтээлч контентууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"CCC" баг

Энэ жил залуу маркетеруудын Umarketer хөтөлбөр анх удаа зохион байгуулагдсан бөгөөд дараа жил эргэж ирэх болсныг дуулгахад таатай байна. Тиймээс тэр болтол өөрсдийгөө сайн бэлдээрэй залуусаа. Та бүхнийг илүү сонирхолтой, илүү сорилттой даалгаврууд хүлээж байна. Дараа жил уулзъя!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.