Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шуурхай: Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа


Төрийн ордноос дөнгөж сая УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдэгдэл хийлээ.

Я.Содбаатар: Алдаатай оноотой ч Ковид-19 цар тахлын эсрэг тэмцсэн манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй

УОК-ын дарга Я.Содбаатар “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Ковид-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний таван сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч Ковид-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл ажилласан хугацаандаа стратегийн том алдаа гаргаагүйг онцлон тэмдэглэе. Бид дэлхийд Ковид-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа. Тун удахгүй Ковид-19 халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна.

Хүнд цаг үед галын фронтод ажилласан нийт эмч мэргэжилтэн, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгийнхон, Засгийн газрынхандаа хамтран ажилласанд талархал илэрхийлье. Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна” гэлээ.

Т.Мөнхсайхан: Өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван тууллаа

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр ажиллалаа. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан.

Эрүүл мэндийн салбарт нийт 57 мянган ажилтан бий. Хэдэн хариуцлагагүй хүнээс болж нийт салбарынхны ажлыг харлуулахгүй байхыг хүсэж байна. Нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилна" гэв.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэд сайн дураараа нэгдэж, Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардан тайван жагсаал хийж байна. Үдээс өмнө эхэлсэн тус цуглаан одоо ч үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд хариуцлага тооцжээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.20 172.69.252.133

угаасаа төрд ажиллаж байгаа ихэнх хүн хариуцлаагүй, мөнгө харсан. ялангуяа эмнэлэг! энэ 2 огцорсноор эмнэлгийн ажиллагсадын /ер нь төрийн албан хаагчийн/ байдал харьцаа өөрчлөгдөхгүй!

0 Хариулах


Зочин 2021.01.20 172.69.252.145

Munhsaihan said ajlaa sn hiij bgaa emnelgiin salbariin hun yu hiihee medne

0 Хариулах


Зочин 2021.01.20 172.69.252.145

Munhsaihan saidiig uldeeh heregtei

0 Хариулах