Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сонгинохайрхан дүүрэгт "Баянхошуу дэд төв"-ийг нээлээ


Улаанбаатар хотын зах болох Баянхошуу гэр хорооллын бүсэд "Баянхошуу дэд төв"-ийн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Баянхошуу дэд төв нь гэр хорооллын иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилготой бизнес инкубатор төв, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих төв болон хүүхэд залууст цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой номын сан, кино үзвэрийн танхимууд зэрэг иргэдийн цагийг хэмнэж, түргэн шуурхай мэдээлэл авах, сурч боловсрох орчныг хангасан гэх мэт олон онцлогтой. Тус төв нь Азийн хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийн хүрээнд байгуулагдсан бөгөөд нийтдээ 6 дэд төв нийслэл хотод маань баригдана.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран Баянхошуу дэд төвийн нээлтийн үг хэлэхдээ тус төв нь бусад дэд төвүүдэд жишиг болох бүтээн байгуулалт боллоо. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх, хүмүүсийн амьдрах ая тухтай нөхцөл бүрдүүлсэн жишиг төсөл болсон гэж үзэж байна. Оршин суугчдыг дэмжихэд хамтран ажилласан Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага, Азийн сан, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагааны үр дүнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ур чадварын сургалт явуулах, гарааны бизнесийг дэмжиж, бойжуулах сургалтууд төлөвлөгдсөн байгаа тухай дурьдлаа. 

Түүнчлэн Баянхошуу дэд төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Ирэх 20 жилийн хугацаанд улс маань 6 дэд төв болон 2 дагуул хоттой болох төлөвлөгөөтэй байгаа. Бид иргэдэд зориулсан, өрсөлдөх чадвартай, ухаалаг хотыг бий болгохыг зорьж байна"  хэмээлээ. 


Х.Оюундарь, Монголын Урлагийн Зөвлөлийн Олон нийтийн Урлагийн боловсрол хөтөлбөрийн захирал

Баянхошуу дэд төвийн талаар товчхон танилцуулаач?

Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, техник технологийн дэвшлийг ашиглаж нийтийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, төвөггүй хүргэх мөн тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн өрхийн амьжиргааг дэмжих гэх мэт олон талын ач холбогдолтой олон зорилготой Баянхошуу дэд төвийг байгуулаад байна. Баянхошуу дэд төвд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран иргэдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 

Монголын Урлагийн Зөвлөл нь “Миний гэр - Миний хот” бичил хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтраад тус бүс нутагт сурч буй хүүхэд, залуучуудад зориулсан урлаг соёлын үйл ажиллагаа, урлагийн боловсролыг хөгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй уран бүтээлчтэй хамтран Сонгинохайрхан дүүргийн гурван сургууль, нэг цэцэрлэгийн 250 гаруй сурагчдад зориулсан сургалт зохион байгуулсан.  

-Цаашид ямар үйл ажиллагаанууд тус дэд төв дээр хэрэгжих вэ? 

-“Миний кино - Хүүхдийн кино клуб” нь үзвэрээр дамжуулж хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, танин мэдэхүйг дээшлүүлэх зорилготой. Цаашдаа “Алтан Хальс” холбоотой хамтран долоо хоног бүрийн бямба гарагт тус холбооны кино сонирхогч залуучууд болон уран бүтээлчидтэй нээлттэй ярилцах, шүүмжлэлт сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн “Миний гэр - Номын сан” нь сурах бичиг, шинжлэх ухаан, утга зохиол гэх мэт 1500 гаруй номтой бөгөөд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, тэднийг дэмжих зорилготой хандивлагч нараас цуглуулсан. Номын сан нь долоо хоног бүр номын уншлага хийж, уншсан номынхоо зохиолчтой уулзалт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд олноор цуглах боломжгүй учраас үйл ажиллагаанууд маань 10 хүртэлх хүүхдүүдийг хамруулах бөгөөд онлайнаар буюу фейсбүүк хуудсаараа Баянхошуугийн хүүхдүүдэд хүргэх бодолтой байна.


Л.Бямбадорж, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны дарга

Дэд төвийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Баянхошуу дэд төв байгуулагдсанаар манай хорооны иргэдийн амьдрах орчин сайжирч, тохилог орон сууцны хороололтой болох дэд бүтцийн асуудлууд 100 хувь шийдэгдсэн. Бизнес инкубатор төвтэй болсноор иргэд маань чадавхжиж, ажлын байр бий болгох боломжтой боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлснээр дүүрэг, хорооны эдийн засагт хувь нэмэр оруулах зорилготой. Одоогийн байдлаар иргэд маань Баянхошуудаа орлого олох боломж бага бөгөөд Нарантуул, Шонхор, Хархорин зах гэх мэт бусад дүүргүүдэд ажилладаг нь асуудал болоод байсан юм. 

Мөн хүүхэд залуучууд маань өөрсдийгөө хөгжүүлэх боломж мөн адил хэцүү. Учир нь хотын төвдөө бүх зүйл төвлөрсөн байдаг тул хорооны хүүхэд залуус гэртээ авьяас чадварыг хөгжүүлж чаддаггүй. Баянхошуу дэд төв байгуулагдсанаар хүүхдүүд маань номын сан болон дугуйлан, клубууд ажиллаж, цагаа зөв боловсон өнгөрүүлэх, оюуны мэдлэгээ тэлэх орчин бий болж байгаад таатай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.05.06
“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
2
2024.05.03
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
3
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.