Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна


АЙДАХОТ буюу Гомофоби, бифоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийн тухай:
 
1990 оны тавдугаар сарын 17-ны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг албан ёсоор сэтгэцийн эмгэгийн тооноос хассан нь ЛГБТИК+ хөдөлгөөний хувьд чухал түүхэн өдөр болж үлдсэн юм. Хожим 2004 онд НҮБ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тэмдэглэлт өдрүүдийн нэг болгон бүртгэж дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Монголын хувьд 2011 оноос эхлэн АЙДАХОТ-ыг жил бүр өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар үнэн, бодит, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгч, хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих соёлыг бий болгож байна. 2014 оноос эхлэн ЛГБТ Төв маань  "Эрхийн төлөө урлаг" стратеги чиглэлийг эхлүүлснээс хойш жил бүр АЙДАХОТ өдөрт зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлаж, ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах, томоохон галлерейтэй хамтарч дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж иржээ.

ЛГБТ Төвийн "Эрхийн төлөө урлаг" стратеги чиглэл нь урлагаар дамжуулж хүний эрхийг хөхиүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжих, ЛГБТИК+ сэдвээр төрөл бүрийн уран бүтээл туурвихыг дэмжих, күийр уран бүтээлчдийг сэдэлжүүлэн дэмжиж тэдэнд зориулсан орон зайг бий болгох алсын хараа бүхий санаачлага юм. Энэ жилийн АЙДАХОТ өдөрт зориулан “Эрхийн төлөө урлаг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 17-ноос эхлэн 10 хоногийн турш олон нийтэд нээлттэйгээр толилуулах гэж байна. Таны уран бүтээл зөвхөн урлагийн нэг хэсэг болоод зогсохгүй амьдарч буй нийгэм, улс төр, соёлын бодит дүр зургийг соргогоор харж бүтээлчээр шүүмжлэхийн сацуу эерэг өөрчлөлт авчрах, бусдад хайрлах бас бахархах сэдэл төрүүлэх хүчийг өөртөө агуулсан маш том зэмсэг билээ. Иймээс та бүхэн маань урлагаар дамжуулан хүний эрхийг олон нийтэд ойлгуулахад идэвхтэй оролцохыг урьж байна.

Энэ жилийн АйДОХТБ-ын уриа "No one left behind" буюу "Хэнийг ч үл орхигдуулна" бөгөөд ЛГБТИК+ олон нийтийг хамтатган нэгтгэсэн, ялгаатай байдлыг хүндэлсэн, урам зориг өгсөн үзэсгэлэн болно гэж бид итгэж байна.

Үзэсгэлэнгийн талаар сонирхсон асуулт болон ЛГБТИК+ эрхийн асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЛГБТ Төвтэй 70110323 утсаар эсвэл [email protected] цахим хаягаар холбогдож авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Номын баяр: Өнгө өнгийн ном алаглах өвөрмөц асар
2
17 цагийн өмнө
“Хамтдаа цэг тавья” өдөрлөг номын баярт зохион байгуулагдаж байна
3
Уржигдар
Фото: Сүхбаатарын талбайд Хаврын номын баяр эхэллээ
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.05.06 66.181.186.52

Tэсэн ядан хүлээж байна

0 Хариулах