Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгодог плэйлист: Таны заавал сонсох ёстой Роберт Шуманы 10 чухаг бүтээл


1810 оны 6 сарын 8-нд төрж 1856 оны 7 сарын 29-нд таалал төгссөн суут хөгжмийн зохиолч Роберт Шуман XIX зууны романтизмын үеийн сод уран бүтээлчдийн нэг билээ. Тэр зөвхөн хөгжмийн зохиолч байгаад зогсоогүй уран яруу бичдэг нийтлэлч хүн байв. Мөн багаасаа л зураг, хөгжмийн асар их авьяастай нэгэн байлаа. 

"Хүмүүний сэтгэлийн гүн харанхуйд гэрэл гийгүүлэх нь уран бүтээлч хүний үүрэг билээ."

1. Carnaval

Идэр залуу явсан Шуманы хувь хүн, хөгжмийн характерыг эндээс сонсох боломжтой. Мөн бусад аялгуунд нь түүний найз нөхдийг дүрслэн тусгасан нь ч бий.

2. Kreisleriana

Германы зохиолч Хоффманы түүхийн дүрээс санаа авч, Шопенд зориулагдан бичигдсэн төгөлдөр хуурын гоцлол. 

3. Kinderszenen

Энэ бол хүүхдүүдийн хувьд тоглоход хамгийн тохиромжтой бүтээл юм. Доор оруулж өгсөн Träumerei буюу "Dreaming" No.7 нь Шуманы хамгийн сайн танигдсан бүтээлүүдийн нэг юм. 

4. Études Symphoniques

Шуман хэдэн жилийн турш энэхүү бүтээлүүд дээрээ ажилласан байдаг. Түүний Études нь Шуманы хамгийн хүнд бүтээлүүдийн нэг гэж тооцогддог.

5. Piano Concerto

Piano Concerto In A Minor, Op. 54, Шуманы бичсэн цор ганц төгөлдөр хуурын концерт юм. Шуманы гэргий Клара, "Энэ бүтээлд төгөлдөр хуур оркестртой маш чадварлагаар холбогддог. Аль нэгийг нь дангаар нь төсөөлнө гэдэг боломжгүй" гэсэн байдаг.

6. Symphony No.3 (‘Rhenish’)

Түүний нас барахаасаа өмнөхөн бүтээсэн суут бүтээлүүдийн нэг. Уг бүтээлийг бичиж байхдаа тэр Райн мөрөнд байсан бөгөөд тус гол мөрөн өөрийн түүх, үзэмж, байдлаараа бүтээлд нь нэвт нөлөөлсөн гэдэг. 

7. Symphony No. 4

Симфонио бүтээн туурвих асар их хүсэл, тэмүүлэл нь яг энэ бүтээл дээр оргилдоо тулсан гэж хэлж болно. 

8. Dichterliebe  

"Шүлэгчийн хайр" гэх нэртэй уг бүтээл түүний эхнэр Кларадаа зориулсан хөгжмүүдийн нэг төдийгүй тэдний хайр болоод асуудал, хүнд бэрх үеийн тухай ч өгүүлнэ. 

9. Frauenliebe Und-Leben

"Бүсгүй хүний хайр ба амьдрал" бол бүсгүй хүнээ эр нөхрөө гэх цуцашгүй хайрын тухай юм. Нийт 8 шүлэг нь бүсгүйн нөхөртэйгөө анх уулзсан, гэрлэсэн болон эр нөхрийнх нь үхлийг дүрсэлсэн юм.  

Schumann: Frauenliebe und -leben Op.42 - 1. Seit ich ihn gesehen

10. Piano Quintet

Piano Quintet In E Flat Major XIX зууны хамгийн сайхан бүтээлүүдийн нэг гэгддэг. Уг бүтээл хожим Брамс, Франк Сезар, Антонин Дворжак, Эдуард Элгар зэрэг хөгжмийн зохиолчдын ачаар нийтэд илүү тархсан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.