Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сонгуулийн өдөр Улаанбаатарт бороотой


Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Лхагва гарагт буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Улаанбаатар хотод тус өдөр бороотой, өдөртөө 18, шөнөдөө 12 градус дулаан байна. Өнөөдөр нийслэлд үүлшиж, дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээг харах бол гараг дээр дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.