Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: 15-25 настай охид, бүсгүйчүүдийн олонх нь онлайн халдлагад өртдөг


Plan International байгууллага 22 орны 14 мянган эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнгээ саяхан танилцуулжээ. 

Тэд 15-25 насны 14 мянган охид, бүсгүйчүүдтэй ярилцлага хийсэн бөгөөд сошиал медиа ашигладаг эмэгтэйчүүдийн олонх нь онлайн орчинд халдлагад өртөж байсан гэж хариулжээ. Тухайлбал, гадаад үзэмж болон биеийн хэлбэр, хэмжээг нь шүүмжлэх, онлайн орчинд мөрдөж мөшгөх, биеийн нууц хэсэг, эрхтнийхээ зургаа мессежээр илгээх гэх мэт онлайн халдлага түгээмэл байдаг аж. 

Түүнчлэн нийгмийн платформуудад онлайн халдлагын эсрэг зохицуулалт сул байдгаас охид, эмэгтэйчүүд асуудлыг бие даан шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч байгааг Plan International байгууллага онцолжээ. 

"Эдгээр нь бие махбодын халдлага биш байж болох ч ихэнх тохиолдолд тасралтгүй үргэлжилдэг, заналхийлсэн шинж чанартай байдаг ба охид, бүсгүйчүүдийн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байна" гэж Plan International байгууллагын гүйцэтгэх захирал Энн-Биргитт Альбректсен ярьжээ. 

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 20 хувь нь онлайн халдлагаас болж сошиал медиа ашиглахаа больсон бол 12 хувь нь халдлага өртсөний дараа сошиал медиа ашиглах арга барилаа өөрчилсөн гэжээ. 

Охид, бүсгүйчүүдийн 40 хувь нь Фэйсбүүк орчинд халдлагад өртөж байсан гэж хариулжээ. Мөн Инстаграм, Твиттер, ТикТок, Снапчат зэрэг бусад платформд ч ижил асуудал тулгардгийг ярилцлагад орсон эмэгтэйчүүд дурдсан байна. 

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь үндэсний цөөнх, 56 хувь нь ЛГБТ гэдгээсээ болж халдлагын бай болж байжээ. 

Онлайн халдлагын улмаас эмэгтэйчүүдийн 25 хувь нь бодит амьдрал дээр айдас, түгшүүр мэдэрдэг болсон гэжээ. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
15 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.