Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй болно


Потсдамын Уур Амьсгалын Нөлөөллийг Судлах Хүрээлэнгээс (PIK) энэ долоо хоногт дэлхий нийтийн хооллолтын хэв маягтай холбоотой шинэ судалгааны үр дүнг хуваалцжээ. Тус байгууллагаас мэдээлснээр, 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 орчим хувь буюу 4 тэрбум хүн илүүдэл жинтэй болох бол 500 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, жингийн дутагдалд орох эрсдэлтэй гэжээ.

Хүмүүсийн одоо идэж буй хоол хүнс, дэлхийн хүн амын өсөлт, хоол хүнсний үйлдвэрлэл, хоолны хаягдал зэрэг гол хүчин зүйлсэд тулгуурлан дээрх таамаглалыг дэвшүүлсэн байна. 

1965 оноос хойш дэлхий нийт боловсруулсан болон элсэн чихэр, нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэх нь эрс нэмэгджээ. Эрүүл бус хоол хүнс, зохисгүй хооллолт нь таргалалтын гол шалтгаан болж байгаа аж. 

Хэрэв хүн төрөлхтөн одоогийнх шигээ хооллосоор байвал ирэх 30 жилд хөгжингүй болон ядуу буурай орнуудын хоорондох хүнс тэжээлийн зөрүү улам нэмэгдэнэ гэж Потсдамын Уур Амьсгалын Нөлөөллийг Судлах Хүрээлэн үзэж байна. 

2010 оны байдлаар дэлхийн хүн амын 29 хувь нь илүүдэл жинтэй, 3 хувь нь таргалалттай (биеийн жингийн индекс нь 30-аас дээш гэсэн үг) байжээ. 

Дашрамд дурдахад, та биеийн өндөр, жингээ мэддэг байхад л биеийн жингийн индекс (БЖИ)-ээ тооцож гаргах боломжтой бөгөөд ЭНД дарж биеийн жингийн индексээ тодорхойлоорой. Индекс 30-аас дээш гарсан тохиолдолд таргалалттай гэж үзнэ.

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
16 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

... 2020.11.24 172.69.252.149

Солиордын

0 Хариулах