Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Судалгаа: Тархиа идэвхтэй ажиллуулах нь наслалтыг 'бууруулдаг'


Саяхан Nature сэтгүүлд Харвардын Анагаах ухааны сургуулиас хийсэн тархины судалгааны үр дүнг нийтэлжээ. Эрдэмтэд 60, 70, 100 гарсан хойноо нас барсан хүмүүсийн тархинд задлан шинжилгээ хийж, хооронд нь харьцуулж үзсэн бөгөөд судлаачид үүгээр анх удаа мэдрэлийн үйл ажиллагаа нь хүний наслалтад нөлөөлдгийг баталжээ. 

Судалгааны гол ололт нь REST буюу тархийг тайвшруулахад тусалдаг нэгэн төрлийн уурагтай холбоотой байсан гэнэ. Энэ уураг нь тархины хэвийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Тодруулбал, REST уургийн хэмжээ багасах нь Хантингтоны өвчинд нэрвэгдэх үндсэн шалтгаан болдог байна. Мөн Альцгеймерийн өвчин туссан хүмүүст энэ төрлийн уургийн хэмжээ үлэмж буурсан байдаг гэжээ. Өөрөөр хэлбэл,  REST уураг дээрх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, стрессийг бууруулах үүрэгтэй юм байна.

Судалгааг тэргүүлэгч, Харвардын генетикийн профессор Брюс Янкнерийн хэлж буйгаар, 100 ба түүнээс дээш насалсан хүмүүсийн тархин дахь REST уургийн хэмжээ 60-70 насандаа өөд болсон хүмүүсийнхтэй харьцуулахад хавьгүй өндөр байсан гэжээ. 

Тэд хүний тархинд задлан шинжилгээ хийхийн зэрэгцээ хулганы мэдрэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, бууруулах туршилтыг хийж үзжээ. Аль аль нь тухайн амьтны наслалтад нөлөөлж байгаа нь тогтоогдсон, мөн тархиндаа хангалттай хэмжээний REST уураггүй амьтан богино насалдаг гэх дүгнэлтэд хүрчээ.  

Хамгийн сонирхолтой нь, эл судалгааны үр дүн өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгдөж байсан тархи ба наслалттай холбоотой зарим баримттай зөрчилдөж байгаа аж. Тархи хөгжүүлэх дасгал, эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ бөглөх зэрэг оюуны үйл ажиллагаа нь урт наслахад тустай гэж үзсээр ирсэн. Гэвч Харвардын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг харвал оюуны үйл ажиллагаа бүхэн эерэг үр дүнтэй байдаггүй гэнэ. Энэ тухай мэдрэлийн судлаач Майкл МакКоннелл "Мэдрэлийн үйл ажиллагааг хязгаарлах нь эрүүл, урт наслахад сайнаар нөлөөлдөг гэх дүгнэлтэд хүрсэн нь бидний хийсэн судалгааны хамгийн цочирдмоор басхүү гайхмаар ололт байлаа" гэсэн юм.

Дашрамд дурдахад, одоогоор амьд хүний тархин дахь REST уургийг хэмжих боломжгүй бөгөөд зөвхөн нас барсан хүмүүсийн тархинд задлан шинжилгээ хийх замаар дээрх таамаглалуудыг дэвшүүлж байгаа юм. 

Эх сурвалж: Washengton Post, MNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
18 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
1
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ll 2019.10.29 122.201.22.143

naslalt bish hugshrult gej orchuulah heregtei bha :D tnx

1 Хариулах