Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тэйлор Свифт коронавирусээс болж хүнд байдалд орсон фэнүүддээ 3,000 доллар өгчээ


Дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг Тэйлор Свифт шүтэн бишрэгчдээ хайрлан хүндэлдэг гэдгээ үргэлж батлан харуулдаг. Тэрээр энэ удаа санаанд оромгүй гэнэтийн бэлгийг барьсан нь хүн болгоны хайрыг татлаа.

Саманта Жейкобсон гэх бүсгүй “Tumblr”-д нэгэн пост оруулсан бөгөөд хайртай дуучныхаа идэвхтэйгээр явуулж буй “Feeding America” хандивын ажиллагаанд мөнгө хандивлахыг хүссэн боловч харамсалтай нь ямар мөнгөгүй болсон тухайгаа бичжээ. 

“Би ажилгүй, орлоггүй, хэрэглээний төлбөрүүдээ төлөх аргагүй болсоор ойрын хэдэн сарыг өнгөрөөж байна” Яг энэ үед хэн нэгэн надад тусалбал би маш их баярлах болно” гэж бичжээ. Харин энэхүү постыг нь дуучин Тэйлор Свифт олж хараад түүнд 3000 ам.доллар шилжүүлсэн гэнэ. 

Саманта, 

Би чиний төлбөрөө хийж чадахгүй байгаа тухай постыг уншаад туслахыг хүссэн юм. Чамд 3,000 долларыг хэрхэн өгч болох вэ? PayPal байгаа юу? 

Хүндэтгэсэн, Тэйлор.


Тэр дан ганц Самантад туслаад зогсоогүй бөгөөд Холли Тернер гэх бүсгүй коронавирусээс болоод санхүүгийн тал дээр хүнд байдалд орж, амьдарч буй газраа үлдэх аргагүй болсон тухай олж уншаад түүнд мөн л 3000 ам.доллараар тусалжээ. Холли "E!"-д өгсөн ярилцлагадаа, "Би Нью-Йорк хотод амьдрахын тулд бүх чадлаараа хичээсэн. Гэвч тэр боломж минь үгүй болох нь гэж бодтол  тэр намайг аварлаа. Хэцүү цагт минь тусалсан түүнд үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байна" гэж ээ. 

Алдарт дуучин бүсгүйн энэ тусархаг үйлдлүүд нь үнэхээр хайр хүргэм бас хүндэлмээр байгаа биз. Тэр бусдын амьдралд гэрэл гэгээг авчирч чаддаг гайхалтай тусч, сайхан сэтгэлтэй бүсгүй гэдгийг шүтэн бишрэгчид нь сайн мэдэх биз ээ. Энэ хүнд хэцүү цагт танихгүй хүнд ч хамаагүй чадах зүйлээрээ тус болоорой.

Бэлтгэсэн: Г.Энхтуул

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
20 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
20 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Corona virus 2020.03.28 172.69.252.137

tuunii huwid 3000 dollar yu ch bish baga mungu bilee. setgeln saihan yumdaa

0 Хариулах