Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Тэнцвэржүүлсэн шим тэжээл НЭГ аяганд


Herbalife Nutrition компанийг үүсгэн байгуулагч Марк Хьюз хоол хүнс ирээдүйд дэлхий нийтийн анхаарлын төвд орно гэдгийг анзаарч 1980 онд АНУ-д компаниа байгуулжээ. Тэр цагаас хойш 40 дэх жилдээ тэнцвэржүүлсэн зөв хооллолтын тухай ойлголтыг тус компани түгээж байна.

Хүмүүс хоол хүнсийг ямар хэмжээгээр, яаж хэрэглэхээ тэр бүр мэддэггүй. Иймээс бидний идэж буй хоол хүнс ямар процессыг дамжиж, хэрхэн шим тэжээл болж шингэдэг талаар цогц мэдээллийг хүмүүст олгох шаардлагатай болдог. Тиймээс Herbalife Nutrition компанийн гол зорилго бол хэрхэн эрүүл амьдралын хэвшилтэйгээр аз жаргалтай, урт удаанаар амьдрах тухай мэдлэгийг олон нийтэд түгээх явдал юм. Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт тохирсон цаг зав хэмнэх боломжтой, олон төрлийн эрдэс бодис агуулсан, уургийн зохистой хэмжээтэй эрүүл хоолыг Herbalife Nutrition компани санал болгодог. 

Жишээлбэл, “Формула-1” уургийн коктейль нь тус компанийн бестселлер бүтээгдэхүүн юм. Энгийнээр хэлбэл, аяган дахь тэнцвэржүүлсэн шим тэжээл буюу хүний хоолноос авах ёстой эрдэс бодис, амин дэмийг зохистой хэмжээгээр бэлтгэсэн хүнс гэхэд болно. Энэ коктейльд хүний биед хэрэгтэй бүхий л амин дэм, эрдэс бодис агуулагдсан байдаг тул хоолоо орлуулснаар жингээ бууруулах болон хянах боломжтой.

Формула-1 бүтээгдэхүүний талаар Herbalife Nutrition Институтын дарга, доктор Дэвид Хибер “Та туранхай харагдаж байгаа ч илүүдэл өөхтэй байж болно. Судалгаанаас үзэхэд, биеийн жингийн индекс (БЖИ 20-25) хэвийн байгаа эмэгтэйчүүдийн 45%, эрэгтэйчүүдийн 60% нь үнэн хэрэгтээ дотор өөхлөлттэй байна. Дотор өөх гэдэг нь дотор эрхтнүүдэд үүссэн өөхийг хэлнэ. Хөдөлгөөнгүй байж, уураг багатай хоол идсэнээс дотор өөхлөлт үүсдэг. Өдрийн ердийн хоолны оронд 1-2 удаа Формула-1 коктейль уух нь удаан хугацаанд цатгалан мэдрэмжээ хадгалж, бие махбодио илүүдэл илчлэггүйгээр уургаар хангахад тусална” гэсэн.  


Уг коктейль нь ходоодонд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр цатгаж, жин хянахад тусалдаг. Тослог багатай сүү эсвэл шар буурцгийн сүүгээр найруулж болохоос гадна бэлтгэхдээ хүнсний ногоо, жимс нэмэн баяжуулан уухад тохиромжтой. Түүнээс гадна хүйтэн болон халуунаар нь идэж болдгоороо онцгой бүтээгдэхүүн юм. Хоёрхон минутад коктейлийг бэлтгэж, хэрэглэж болдог нь завгүй амьдралын цагийг хэмнэх давуу талтай.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой хэмээн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс юм. 

Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай байх хэрэгтэй. Оройн үндсэн хоолноос гадна унтаж амрахаас 1-2 цагийн өмнө буюу 20-21 цагийн үед ямарваа нэг хөнгөн зууш идэхдээ хэд хэдэн зүйлийг санахад илүүдэхгүй. Эрүүл мэндийн болон хоол тэжээлийн олон судалгааны үр дүнгээс харахад өндөр илчлэг бүхий оройн хоол, зууш нь биеийн жинг нэмэгдүүлдэг нь батлагдсан. Яг унтахын өмнөхөн илчлэг өндөр, энгийн нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх нь шөнөдөө ойр ойрхон сэрж, өглөө нь ядарсан байдалтай босож, тухайн өдрийг эрч хүчгүй, үр дүн муутай өнгөрөөх нь элбэг. Ингээд өдрийн турш цусан дахь сахарын хэмжээ ойр ойрхон хэлбэлзсэний улмаас нэг дор их хэмжээтэй идэхэд хүргэдэг. Иймээс оройн зууш сонгохдоо зайлшгүй анхаарал хандуулах нь чухал бөгөөд энэ нь таны эрүүл мэнд, гоо сайхан болоод дараа өдрийн эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлнө гэдгийг санаарай. Ийм тохиолдолд Herbalife Nutrition компанийн Оройн коктейлийг санал болгож байна. Уг коктейль нь оройны өлсөх мэдрэмжийг бууруулдгаас гадна ус, тослоггүй сүү эсвэл шар буурцгийн сүүгээр найруулж идэх боломжтой. Мөн найрлаганд нь байдаг амин хүчил нь шөнө хангалттай унтаж амрахад нөлөөлнө. “Формула-1” оройн коктейлийг унтахаас 30 мин- 2 цагийн өмнө, өглөөний хоол хүртэл 12-13 цагийн зайтай хугацаанд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Бэлтгэхдээ хүнсний ногоо ч нэмж болно. Оройн коктейль бүтэн нойртой хоноход туслах ба биеийн хэвийн жиндээ хүрч, жингээ хадгалахад туслах онцгой бүтээгдэхүүн юм.

Мөн Herbalife Nutrition компанийн Формула-1 уургийн коктейль нь 1980 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн зах зээлийн 30%-ийг эзэлдэг дэлхийн номер 1 бүтээгдэхүүн юм. Германы Ульм их сургуулийн судалгаагаар “Формула-1”-ийн хэрэглэгчдийн бүх төрлийн өвчлөлд өртөх магадлал ижил хэмжээтэй шим тэжээл авч байгаа хүмүүстэй харьцуулахад 23%-иар бага байжээ. 

Нэг аяга уургийн коктейль нь 17 грамм уураг, 21 төрлийн витамин болон бусад шим тэжээл агуулдаг. Энэ нь 62 грамм тахианы гуяас илүү уураг, 50 грамм цэцэгт байцаанаас илүү эслэг, 200 миллиграмм таргаас илүү кальци, 115 грамм шошоос илүү төмөр агуулдаг гэсэн үг .  

Тус компани хамгийн сүүлд таны таашалд нийцэх амттан болох Крем брюлег хэрэглэгчдэдээ санал болгож байна. Крем брюле нь жингээ хасах, тэнцвэртэй хооллох зорилгоор хэрэглэх уураг, амин дэм, эрдэс бодисын нэмэлт эх үүсвэр юм. Өөрөөр хэлбэл, амт оруулагч крем юм. Хэрвээ жингээ хасах бол өдөрт хоёр удаа, тэнцвэртэй хооллох зорилготой бол өдөрт нэг удаа хэрэглэж болно. Нэг удаагийн хэрэглээнд хоёр халбага буюу 26 гр байхад хангалттай. Энэ нь макро шим тэжээлийн хувьд 90 ккал илчлэг, 10 гр уураг, 10 гр нүүрс ус, 1.5 гр өөх тос, 3.3 гр эслэг агуулж, микро шим тэжээлийн хүрээнд 12 төрлийн амин дэм, 11 төрлийн эрдэс бодис агуулдаг.

Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний хоногийн хэмжээний “Гэр зөвлөмж” бий. Таны хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний 17%-ийг мах, махан, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10%-ийг жимс, 23%-ийг хүнсний ногоо, 40%-ийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэшиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар тохируулан сонгохыг уг зөвлөмжид заажээ. Ингэхдээ аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож, зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүний биед зайлшгүй шаардлагатай эдгээр илчлэг, амин дэм, эрдэс бодисуудыг нэг дор, нэг аяганаас авах боломжтой нь Herbalife Nutrition компанийн “Формула-1” бүтээгдэхүүн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.