Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ц.Ганзориг: Цахим гэмт хэрэгтэй холбоотойгоор 740 орчим иргэнийг саатуулаад байна


Өчигдөр орой болсон хятад, хонконгийн иргэдийг саатуулж, баривчлах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх аж. Энэ өдөр хэлэлцэх ёстой 20 асуудлын хамгийн сүүлд уг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагынхан Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгөх юм байна. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр удаан хугацаанд хэлэлцэх асуудлууд байна. Хэлэлцэх 20 асуудлын хамгийн сүүлд нь өчигдөр болсон ажиллагааг хуулийн байгууллагууд Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Түүний дараа тодорхой мэдээлэл өгнө.

Засгийн газарт одоо байгаа тодорхой мэдээлэл гэвэл прокурорын хяналтан дор цагдаа, тагнуулын байгууллагынхан гүйцэтгэх ажил явуулсан. Энэ асуудал цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас гадаад улсын иргэдийг саатуулж байгаа. Одоогийн байдлаар 740 орчим иргэнийг саатуулаад байна. Гэхдээ нэмэгдэх хандлагатай байгааг хуулийнхан хэлж байна. Засгийн газрын хуралдаан хэлэлцэгдсэний дараа эцсийн байдлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Тиймээс та бүхэнд үйл явцын мэдээллийг боломжтой байдлаар өгч байгааг ойлгоорой” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.