Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Эдгээр багш нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт зөвлөх эмч, тасаг, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Өмнө нь Монгол Улсын Их Хуралд хандан АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл 310 хүний гарын үсэг зурсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг тэд хөндөж ярилаа.


Уг хүсэлтэд:

1.   Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах;

2.   Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах; хэмээн дурдсан байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-       Та бүхний тавьж буй хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Ажлын хэсэг байгуулж судалсан. Та бүхэн “Их сургуулийн түшиц” биш, “Их сургуулийн харьяа” эмнэлэг гэж томъёолох саналтай байгаа юм байна. Мөн тус эмнэлэг аль яамны харьяалалд байх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх болно гэлээ.

Тэрбээр “Дайны хажуугаар дажин” гэж үг бий. Улс орон, дэлхий даяар корона вирусийн аюултай тэмцэж буй энэ үед асуудлыг аль  болох зөв, ирээдүйг харсан нэгдмэл бодлого, зорилгоор шийдэх нь чухал. Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой. Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал гэж тэмдэглээд, “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго” хэмээн онцоллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
3
2020.03.03
С.Шаарийбуу: Энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг Малайзын т...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.