Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхдээ "гуниглав"


УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн даваа гарагт МАХН-аас гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, лхагва гарагт аль намд элсэх шийдвэрээ гаргана гэж байв. 

Тэрбээр хэлсэн хугацаандаа буюу өнөөдөр шийдвэрээ гаргаж, өглөө "Өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12 цагт АН-ын төв байрнаас очиж авна" гэж жиргэсэн юм. Уг ёсоор 12 цагт тэрбээр Ардчилсан Намд элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гэрэл зурагт буусан дүр төрхийг хүмүүс ёжилж, зарим нь мийм болгож байна. 

1.

2.

3.

 Үнэмлэхээ гардаж авах үедээ О.Баасанхүү "Одоо 2020 онд Ардын нам дүнгээ тавиулах цаг болжээ. Сөрөг хүчин нэг талдаа, эрх баригчид нөгөө талдаа гарах хэрэгтэй. Өнөөдөр миний хувьд сөрөг хүчнийг нэгтгэе, АН-ыг бүлэгтэй болгоё, дээрээс нь ард түмэн нийтээрээ хариуцлага нэхье гэсэн үндсэн дээр АН-д элсэж байна. Ямар хариуцлага нэхэх вэ гэхээр "Та нар юунд гомдоод байгаа юм бэ, Та нар 65-уулаа боллоо. УИХ байтугай орон нутагт 100 хувь ялалт байгууллаа. Тэгэхэд биднийг яагаад ядууруулсан юм бэ, яагаад авлига авсан бэ. Яагаад хүчингийн хэрэг хийсэн бэ. Яагаад ядаж 65-уулаа байж чадсангүй вэ" гэдэгт ард түмнээрээ хариуцлага нэхэх цаг болсон. Ингэж нэхэхийн тулд би ард түмэн, сөрөг хүчнийг нэгтгэе гэдэг утгаараа АН-д орж байна. Итгэл үнэмшил, үзэл бодол, улс төрийн шийдвэрийг хүндэтгэж үзсэн АН-ын дарга болон намын журмын нөхдөдөө баярлалаа. Асуудлын гол нь зүүн төв, баруун төвийн үзэл биш юм. Улс орон орших уу, эс орших уу гэдэг нь чухал болчихоод байна" гэсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.29
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
санал болгох
1
20 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.