Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан


Тун удахгүй Монголын үзэгчдийн харах, сонсох, мэдрэх бүхий л таашаалд хүрч, гайхалтай урлагийн ертөнцөөр аялуулах гэж буй XAOS фестивалийг үзэх 9 шалтгааныг хүргэе. Та бүхэн очиж дотоод мэдрэхүйгээ баясгаарай!


1. Монголд анх удаа 

Хөгжингүй орнуудад л зохион байгуулагддаг, технологийн хувьд өндөр хэмжээнд бэлтгэгдэх ёстой ийм төрлийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулж байгаа нь үнэхээр янзтай. 

2. Цоо шинэ мэдрэмж

Эксперименталь хөгжим нь тогтсон хэлбэрээс ангид, цоо шинэ өнцгөөс асуудлыг дэвшүүлдэг. Туршиж, шинийг эрэлхийлсэн, зоримог хэв маягийг танд мэдрүүлэх болно. 

3. Риоичи Күрокава

Японы мультимедиа уран бүтээлч, энэ төрөлдөө дэлхийн шилдэг гурван артистын нэгээр нэрлэгдэх Риоичи Күрокава  Улаанбаатар зочид буудлын эвент танхимд “Subassemblies” хэмээх амьд тоглолтоо хийх юм. Түүний бүтээлүүд Лондонгийн “Tate Modern”, Парисын “Pompidou”,  “Palais de Tokyo” зэрэг томоохон галлерейд үзэсгэлэн нь гарч байсан. Риоичигийн медиа урлагийн бүтээлүүд хамгийн төвөгтэй ажиллагаатай бөгөөд түүнтэй энэ чиглэлээр эн зэрэгцэх уран бүтээлч дэлхий дээр ховорхон байдаг аж.

4. Бен Фрост

"Netflix"-ийн “Dark” цувралын хөгжмийг бичсэн Бен Фрост  нь дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч юм. Тэр бүтээлээрээ техник, технологийн эрин үе дэх хүний оршихуй, мөн чанарыг төнхдөг. Түүний бүтээлийг бид нэгэн зэрэг 32 өөр дуу авиагаар дамжуулан сонсох болно.  Мөн Бен Фрост  өмнө нь Афины Мегарон хэмээх томоохон театрт  нэг удаа гарсан, аудио инстолляц, гэрэл болон бусад техникээс бүрдсэн “A Predatory Chord” үзэсгэлэнгээ толилуулна.

5. Ж.Ариунтуяа

Монголын мультимедиа уран бүтээлч Ж. Ахиунтуяа говьд судалгаа хийж бүтээсэн "Зааг" нэртэй үзэсгэлэнгээ Нью-Йоркийн Диана Честер хэмээх уран бүтээлчтэй хамтарч толилуулна. Уг үзэсгэлэн нь амьдрал ба үхэл, эхлэл ба төгсгөл, чийгшил ба хуурайшил хоорондын заагийн тухай аж. Энэхүү хамтын төслөө хэрэгжүүлэхийн тулд Диана, Ариунтуяа нар говь нутгаар аялан, 1000 гаруй км зам туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газруудаар аялан, алдагдсан гол мөрний ул мөр, гүн мөсөн хавцал, палеонтологийн газар, элсэн цөл зэргийг судлан ажиж, байгалийн дуу чимээ, дүрсний бичлэг хийж, баримтжуулан үзэсгэлэнд зориулсан материал, санаагаа цуглуулаад ирсэн аж.

6. Диана Честер

Диана Честер нь дуу авиаг ашиглан антропоценийн үеийн оршихуйн талаарх ойлголтыг хүмүүний тогтоосон хэмжүүрээс ангид судалж ирсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дижитал медиа уран бүтээлч, багш, судлаач хүн юм. Тэрээр дуу авиа, хөдөлгөөнт дүрс, гэрэл зургаар дамжуулан угсаатны зүйн болон архивын материалыг амилуулж, өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай санааг илэрхийлдэг. ХАОС фестивальд Диана нь монгол уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтран бүтээсэн "ЗААГ" нэртэй бүтээлээр оролцоно. 

7. "Subassemblies" аудио визуал тоглолт

Мөн фестивалийн үеэр болох хамгийн сэтгэл хөдлөм зүйл нь дуу авиа, хөгжим, дүрслэлийн хослол болсон тоглолт билээ. Энэхүү тоглолтоор Риоичи "subassemblies" аудио визуал тоглолтоо та бидэнд зориулан хүргэх болно.  "subassemblies"-ийн тухайд дэлхийн томоохон сэтгүүлч болоод шүүмжлэгч нар "Хүн болоод байгалийн холбоо, хоорондын харилцааг архитектурын цар хүрээний байдлаар сонирхуулан үзүүлсэн", "Түүний бүтээл цаг хугацаа болоод орон зайн дундуур хөвөн нисэж, биднийг энэ байгаа орчноос таслах чадвартай" гэх мэтээр бичсэн байдаг. 

8. Марко Чичери

Тэр бол Италийн визуал уран бүтээлч бөгөөд өмнө нь “Berlin Atonal” наадмын нээлтийн болон хаалтын үзүүлбэр дээр ажилласан туршлагатай.  Маркогийн хувьд Бен Фрост, Nomt болон Eid нар тоглох хооронд дэлгэц дээр визуал перформанс хийх юм. 

9. Хэзээ ч давтагдашгүй дурсамж 

Олон улсын стандартад нийцэхүйц фестивалийг эх орондоо сонсоно гэдэг хөгжимд дуртай хүмүүсийн хувьд юугаар ч зүйрлэшгүй тансаглал билээ. Тухайн фестивальд хүрэлцэн очсоноороо таны таван мэдрэхүй жаргахын сацуу сүнс тань сэрж баярлана гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс та бүхэн 05 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд болох үзэсгэлэн болоод, 5 сарын 11-нд болох тоглолтоос битгий хоцроорой. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
2024.05.14
Тейлор Свифт дэлхийн том цэнгэлдэхүүдийг эзэлнэ
2
2024.05.13
Фото: “Евровидение-2024” наадам Швейцарынх боллоо
3
2024.05.10
Жастин, Хейли Бибер хоёр хүүхэдтэй болно
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.