Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үймээн самууны хажуугаар хүмүүст итгэл найдвар өгөх 25 хүчирхэг гэрэл зураг


Өнгөрсөн долоо хоногт Миннеаполис хотод африк гаралтай иргэн Жорж Флоид цагдаагийн гарт амиа алдсантай холбоотойгоор АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, зарим хотод хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсээд байна. Америк дахь нөхцөл байдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа шиг бүхэлдээ дордоогүй, харилцан ойлголцол, итгэлцэл, тайван замаар тэмцэж буй хүмүүс ч тэдэн дунд байгаа гэдгийг эдгээр гэрэл зургууд гэрчлэх болно.

1. Белвью хотын цагдаагийн газрын дарга Стив Мылетт жагсаалд оролцсон иргэнийг тэвэрч буй нь (тавдугаар сарын 31)

2. Флорида мужийн Корал Гейблс хотод болсон жагсаалын үеэр цагдаагийн офицерууд өвдөг сөгдөв (тавдугаар сарын 30) - Африк гаралтай америкчуудын эрхийг зөрчсөн, шударга бус үйлдлийг эсэргүүцэж буйгаа ингэж илэрхийлэх нь элбэг.

3. Амиа алдсан иргэн иргэн Жорж Флоидын дурсгалд зориулсан Бруклин дэх тайван жагсаалын үеэр ахмад Жеффри Маддрей өвдөг сөгдөж буй нь (тавдугаар сарын 31)

4. Бостон хотын сувилагчид эмнэлгийн гадна гарч жагсагчдыг алга ташилтаар угтжээ (тавдугаар сарын 31)

5. Сент-Пол хотод болсон жагсаалын үеэр бяцхан охиныг мөрөн дээрээ суулгаад явж буй эрэгтэй  (тавдугаар сарын 31)

6. Миннеаполис хотод болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүмүүст үнэгүй хоол, ус, хэрэгцээт зүйлсийг тарааж буй эмэгтэй (тавдугаар сарын 30)

7. Цинциннати хотод болсон жагсаалын үеэр коронавирусийн халдвар тарахаас сэргийлж үнэгүй маск тарааж буй эмэгтэй (тавдугаар сарын 31)

8. Вашингтон ДС-д болсон жагсаалд оролцогчдод бээлий, гар ариутгагч тарааж буй нь (тавдугаар сарын 31)

9. Цагдаагийн офицерыг тэвэрч буй жагсагч (Кентакки мужийн Лексингтон хот, тавдугаар сарын 31)

10. Үндэсний хамгаалалтын багынхны өмнө библи уншиж буй жагсагч (Миннеаполис хот, тавдугаар сарын 29)

11. Цагдаагийн ажилтнуудтай ярилцаж буй жагсагчид (Вашингтон ДС, тавдугаар сарын 31)

12. Жорж Флоидын гэр бүлийн гишүүд Миннеаполис хотод болсон талийгаачийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд оролцов (тавдугаар сарын 31)

13. Жорж Флоидын амиа алдсан газрын ойролцоох дурсгалын цэгт цэцэг өргөж буй эмэгтэй (тавдугаар сарын 31)

14. Хотын иргэд Жорж Флоидын амиа алдсан газарт очиж хүндэтгэл илэрхийлж байна (тавдугаар сарын 30)

15. Хүүхдүүдийн хамт лоозон барин зогсож буй эмэгтэй (Канзас хот, тавдугаар сарын 31)

16. Техас мужийн Бьюмонт хотоос ирсэн Стефани Кросби Миннесотад болсон жагсаалд оролцож буй нь (тавдугаар сарын 31)

17. Бостонд болсон жагсаалын үеэр (тавдугаар сарын 30)

18. Жагсагчдыг дэмжихээр ээжтэйгээ хамт ирсэн 4 настай Миа Камачо (Лос-Анжелес хот, тавдугаар сарын 31)

19. Хагарсан шил цэвэрлэж буй сайн дурынхан (Чикаго, тавдугаар сарын 31)

20. Хотын төвийг цэвэрлэж буй сайн дурынханд пончик өгөхөөр ахтайгаа хамт ирсэн 7 настай Казариа Снипес (Сиэттл хот, тавдугаар сарын 31)

21. Жагсагчдыг дэмжиж буй иргэн (Сент-Пол хот, тавдугаар сарын 31)

22. Лос-Анжелес хотод болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр жагсагчид "Бид чамд хайртай, Жорж" гэсэн бичигтэй пайзыг гудамжинд өлгөжээ (тавдугаар сарын 31)

23. Жорж Флоидын дурсгалыг хүндэтгэх газарт хотын иргэд баглаа цэцэг тавьсаар байна (Миннеаполис хот, тавдугаар сарын 31)

24. Жагсагчид (Хьюстон, тавдугаар сарын 31)

25. Цагаан ордны өмнө болсон жагсаалд оролцогч гартаа цагаан сарнай барьсан байв (тавдугаар сарын 29)

Эх сурвалж: Buzzfeed News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
7
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

a 2020.06.03 172.68.51.43

Mongolchuud ch bas ingej jagsaal hiih tsag n bolsondoo daanch uher shig bolhooroo hiihguildee.

0 Хариулах