Улаанбаатарт өнөөдөр цасаар шуурна
Өнөөдөр Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна.
Маргааш буюу 12-нд ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихсэж, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгий зарим газраар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.