Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, гарлаа


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.

Шинэ коронавирусийн халдвараар 4.8 сая гаруй хүн өвчилж, 319 мянга гаруй хүн нас барж, 1.9 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 44 мянгынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий даяар нийт 86 мянган хүн халдвар авч, гурван мянга гаруй хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 5 мянгаар их боловч нас барсан хүний тоо 300-аар бага байна.

“Ковид-19” халдвар ихэнх хүүхдэд хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч цөөн тохиолдолд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч, амь насанд эрсдэл учруулж байгаа юм.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр байгаагийн дотор манай улсын хил залгаа бүсүүдэд халдварын тохиолдол 30-75-аар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй явагдаж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Мөн нэг сайн мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Ингээд Монголд нийт батлагдсан 140 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн эдгэрч, эмчлүүлж байгаа 114 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.