Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөр байхуйн талаар Курт Кобейны ярицлага



XX зууны агуу дуучин, хөгжимчдийн нэг, “Nirvana” хамтлагийн ахлагч Курт Кобейны 1993 оны долдугаар сарын 22-нд Нью Йоркын сурвалжлагч Жон Севежид өгсөн ярилцлагыг хүргэж байна. 26 настай залуу дуучин тэр үед гэрлээд, охинтой болсон байв. Өсвөр үе, ганцаардал, төөрөгдлийнхөө талаар өгүүлсэн уг ярилцлага 2013 онд буюу хориод жилийн дараа л ил болжээ.

- Ахлах сургуульд танд асуудал байв уу?
Байсаан. Бусдаас өөр, галзуу солиотой мэт санагддагаас хүмүүс намайг зөнгөөр нь орхичихдог байсан. Тэр үед “төгсөлтийн үдэшлэгээр алан хядлага хийж мэдэх хүн” тодруулсан бол бүгд надад саналаа өгөх байв. Ээж гэр бүлдээ англи соёл нэвтрүүлэх гэх мэтээр халуун дулаан болгох багагүй хичээнэ. Үргэлж цай ууна гэдэг ч юм уу. 

Гэхдээ л би удам угсаагаа төдийлөн мэддэггүйдээ шаналдаг байлаа. Өнөө жилийг хүртэл Кобейн гэдэг овог ирландаас гаралтайг мэддэггүй байв. Нийт Америкийг хамарсан лавлах ном олоод хайсан ч Кобейнуудыг олж чадаагүй. Тэгээд Кобурнс гэж олоод, Сан Францискод манай овгийн үүх түүхийг судалж яваа нэг эмэгтэйтэй холбогдсон. Тэгтэл Каунти Коркоос (Ирландын муж) гаралтай болж таарсан бөгөөд өмнө нь бид тэнд тоглолт хийж байхад гайхалтай санагдаж, бүхэл өдөржин алмайран аялж байсан нь ер бусын тохиол болсон. Өдөржин нулимс цийлэлзээд л… Хачин байсан шүү.
Эцэг эх маань салахаас өмнөх хүүхэд нас тун аятайхан өнгөрсөн. Тэгээд гэнэтхэн л бүх ертөнц хөмрөх шиг болсон доо. Хэтэрхий ганцаардаж, давчдаад, сургууль дээрээ зарим найзуудынхаа нүүрийг ч харж чадахгүй нь олонтоо. Би үнэн голоосоо эгэл жирийн, байдаг л гэр бүлтэй болохыг хүснэ. Ээж, аавтай гэр бүл.

Таарж тохирох эрэгтэй найз үлдээгүйгээс голдуу охидтой нийлж явах болов. Хүмүүс охидыг хангалттай үнэлж хүндэлдэггүй нь цаг үргэлж мэдрэгдэнэ. Охидыг үг хэлээр мөн ч их доромжилдог байв. Би Aerosmith, Led Zeppelin нарыг сонсч, зарим дуунд нь үнэхээр дуртай байсан ч тэдний чухам юуг өгүүлээд буйг нь ойлгох гэж удсан даа. Тэд өөрсдийн бэлгийн амьдралаа л бичээд, дуулаад байсан. Ахлах сургуулийн сүүлийн хоёр жил юу намайг тэгж их зовоогоод байгааг тунгааж явах болсон.

- Хүмүүс чамайг ижил хүйстэн гэх нь хэцүү байсан уу?
Хэцүү. Би ч өөрийгөө гей боддог байлаа. Магад миний бүх асуудлын хариулт нь байх гэдэг ч юм уу. Би ижил хүйстэн залуутай найзын хувиар нөхөрлөдөг байлаа. Гэвч ээж мэдээд хориглосон. Өөрөө тийм биш болохоор. Арай гэж нэгнээ халуун дулаан тэвэрдэг, олон зүйлсийн тухай илэн далангүй ярилцдаг эрэгтэй найзтай болтол хориглох нь үнэхээр бачуурам байсан.

- Тэгээд уулзахаа больсон уу?
Тиймээ, ахиж уулзаагүй.

- Хэрхэн дуулдаг талаараа яриач?
Голдуу хэвлийгээсээ. Хаахна нь хамгийн их өвдөж буй, түүгээрээ. Дотор эрхтнээ дурандуулахад ходоодноос улаан гүвдрүү олдож байсан. Уур уцаараас тиймэрхүү эд үүддэг гэсэн. Бас орилооноос. Ходоодноос гадна хүнд гитар барьсаар байгаад нуруу мурийчихсан. Цаг үргэлж л өвдөж хөндүүрлэдэг тул дуулсан дуунд маань тэр өвдөлт шингэдэг байх. Ямартай ч үүнд талархдаг.

- Одоо дээрдсэн үү?
Дээрдсэн шүү. Ялангуяа гэрлээд, хүүхэдтэй болоход. Сүүлийн нэг жилд би сэтгэл санааны хувьд ч, бие махбодын хувьд ч 100 хувь дээрдсэн. Эцэг эхийн салалтаас хойш ийм өөдрөг байж үзсэнгүй (инээв).

Эх сурвалж: Blank on Blank

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
14
0
2
0
0
2