Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Vogue сэтгүүл шинэ дугаараа тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй "баатруудад" зориулжээ


Их Британийн Vogue сэтгүүл долоодугаар сарын дугаараа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэн, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудад зориулжээ. Тэд key worker гэж нэрлэгддэг эрүүл мэнд, үйлчилгээний салбарын гурван эмэгтэй ажилтныг сэтгүүлийнхээ ковер болгосон байна. Лондоны метроны жолооч Наргуис Хорсфорд, 24 настай эх баригч Рэйчел Миллар, 21 настай супермаркетын ажилтан Аниса Омар нар Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ. 

"Тэд бол цар тахлын оргил үед том, жижиг ямар ч аюулыг сөрж, дүрэмт хувцсаа өмсөөд хүмүүст туслахаар гардаг сая сая хүмүүсийн төлөөлөл юм" гэж Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинф ярьжээ. 

Цар тахлын үед эдгээр хүмүүс хэрхэн ажиллаж, сорилт бэрхшээлийг даван туулж байгааг сэтгүүлийн дугаарт онцолсон байна. Наргуис Хорсфорд "Би баатар биш. Гэхдээ галт тэрэгний жолоочоор ажиллаж коронавирусийн дэгдэлтийн үед хариуцлагатай үүрэг гүйцэтгэж буйгаараа бахархаж байна. Урьд өмнө нь үүсэж байгаагүй ийм хүнд нөхцөл байдлын үед лондончуудыг хөл залгуулж, иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж буй ажилчдыг очих ёстой газар нь хүргэж өгдөг учраас бидний ажил юу юунаас илүү чухал юм" гэжээ.

Харин эх баригч Рэйчел Миллар "Унадаг дугуйгаа хулгайд алдсан нь хамгийн хүнд үеүдийн нэг байсан" гэжээ. Учир нь нийтийн тээврээр зорчиж байхдаа халдвар авах эрсдэл өндөр тул дугуй унах нь эх баригч мэргэжилтэй түүнд олон талаар чухал байдаг аж. Азаар, түүний найз хэдхэн цагийн дотор 500 фунтын хандив босгож, энэ тухай сонссон нэгэн компани Рэйчелд цоо шинэ цахилгаан дугуй бэлэглэж түүнд дэмжлэг үзүүлсэн тухай тухай тэрбээр хуваалцсан байна.

Цар тахал гарахаас өмнө хүмүүс супермаркетын ажилчдыг ердийн нэг туслахууд гэж хардаг байсан тухай Аниса Омар хуваалцсан байна. "Өмнө нь биднийг үйлчлүүлэгчид өндөг хаана байгааг хэлж өгдөг, ямар нэгэн гомдол, санал байгаа эсэхийг л асуудаг хүмүүс гэж хардаг байсан. Харин одоо хүмүүс бидний ажлын талаар илүү сайн ойлголттой болж, чухал хүмүүс гэдгийг мэддэг болсон. Иргэд гэрээсээ гарах боломжгүй үед бид тэдэнд шаардлагатай үйлчилгээг хүргэж байсныг тэд мэднэ. Тиймээс хүмүүс одоо илүү эелдэг, сайн харилцдаг болсон" гэсэн юм. 

Эх сурвалж: Independent 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.