1. Архи сахар, исгэгч, холестерин, сода агуулдаггүй учир хүнийг илүү донтуулдаг
Архийг этилийн спирт болон усны холимгоор хийдэг.
2. Архи хамгийн бага калортой согтууруулах ундаа
Нэг хундага буюу 50 грам архи 117 ккал агуулдаг.
3. Цэвэр архи улаан виноноос илүү биед эерэг нөлөөтэй
Улаан вино эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагаанд тустай бол цэвэр архи цусны эргэлтийг түргэсгэдэг. Энэ нь эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед бага хэмжээгээр хэрэглэх нь тустай гэсэн үг юм.
4. Архи нүх агшаадаг
Дурын ногоон цайг хандлаад 1.5 хоолны халбага архитай хольж хөргөнө. Ногоон цайны ханд арьсыг тайвшруулах бол архи агшаах үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ зөвхөн үүсээд удаагүй жижиг нүхийг агшаах чадалтай бол том нүхэнд үрэвсэл үүсгэж болзошгүйг анхаараарай.
5. Архи үрэвслийг эмчилдэг
Цэвэр спиртийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Тэгвэл архийг ч мөн яаралтай үед халдвар тархахаас сэргийлж, ариутгалын үүднээс хэрэглэж болно. Ил шархгүй үед гараа ариутгах, ариутгал цэвэрлэгээний бодисонд нэмж болох ч лабораторийн эмчилгээнд мэдээж хэрэглэж болохгүй.
6. Архийг сэтгэл зүйн эмчилгээнд ашигладаг
Зохистой хэмжээгээр унтахаас өмнө архи уух нь архаг нойргүйдлийг эмчилж, сэтгэл санааг тайвшруулдаг тул эмч нар зөвлөдөг. Гэхдээ энэ нь 50-100 грамаар хэмжигдэх юм.
7. Гэр ахуйн цэвэрлэгээнд ашигладаг
Ямар ч архийг ахуйн цацагчид хийж гадаргууг арчиж цэвэрлэх нь үр дүнтэй. Спиртын найрлага нь тоос тортогыг арилгах юм. Ялангуяа угаалгын өрөөний хана, шаланд тогтох бактерийг үгүй хийнэ.
8. Архитай хамт амттан идвэл илүү их согтоно.
Архийг өөр төрлийн сахар, чипс гэх мэт амтлаг төрлийн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх нь илүү их согтооно. Учир нь ходоодонд эдгээр фермент түргэн задарч тархинд ачаалал өгөх юм.
9. “Водка” буюу архи гэсэн үг орос хэлний “Вода” буюу ус гэсэн үгнээс үүсжээ.
Орос, Польш, Украйнд архийг эмийн шингэнд тооцдог аж.
Эх сурвалж: Buzzfeed.com