UBLife Logo
OMG

Ухаалаг дотуур хувцасны захиалга эхэлжээ

Ухаалаг дотуур хувцасны захиалга эхэлжээ

Канадын Skiin компани эрэгтэй, эмэгтэй ухаалаг дотуур хувцасны захилга авч эхэлснээ зарлалаа. Энэхүү дотуур хувцсанд байрлуулсан тусгай төхөөрөмж эзнийхээ бие,  сэтгэлийн байдлыг шалган, шаардлагатай үед ухаалгаар ажиллаж эхэлдэг гэнэ.

Нийт зургаан төхөөрөмжтэй бөгөөд судасны цохилт, биеийн дулаан, даралт, хөдөлгөөн, таргалалт, ус дутагдаж байгаа эсэхийг хянан шалгаж, төвдөө мэдээллээ дамжуулна. Мэдээллийг хянан нэгтгэсэн ухаалаг дотуур хувцас хэрэв эзэн нь даарсан бол дулаанаа нэмж, сэтгэлээр унасан бол тайвшруулах ая тавих зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Skiin дотуур хувцас энэ жилийн зунаас нийтийн худалдаанд гарна. 279 долларын үнэтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
17
13
15
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.