Хамгийн маргаантай байсан төрлүүдийн нэг. Үүнд манайхан ОХУ-ын гайхалтай бүтээл "Loveless" киног ихээхэн найдаж, зах мушгин суусан билээ. Өнгөрсөн жилийн ялагчаар "The Salesman" кино ялж байсан юм. Яагаад ч юм энэ төрөл маш чухал бас сэтгэл хөдлөм байдгийг дурдах нь зүйтэй!
Харин энэ жилийн шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг "A Fantastic Woman" хүртлээ.
Шагналыг гайхамшигт эмэгтэй Рита Морено гардууллаа.



