UBLife Logo
OMG

Чуваш бүсгүй ОХУ-ын Мисс болж, якут, тува бүсгүй удаалав

Чуваш бүсгүй ОХУ-ын Мисс болж, якут, тува бүсгүй удаалав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москвад болсон “Мисс ОХУ 2018” гоо бүсгүйн тэмцээнд Чувашийн модель Юлия Полячихина түрүүлж, энэ жилийн Оросын мисс боллоо.

Юлия 2018 оны Чувашийн гоо бүсгүйн тэмцээний аварга бөгөөд сэтгүүлчийн ангийн оюутан.

Дэд миссээр Якутын Наталья Строева,  Белгород хотын Виолетта Тюркина нар тодорсон байна.

Харин “Ард түмний сонголт” төрөлд Тувагийн Норгьянма Монгуш түрүүлж, энэ жилийн ОХУ-ын Миссийн тэмцээнд ази бүсгүйчүүд амжилттай сайн оролцжээ.

ОХУ-ын мисс алмаазаар чимэглэсэн цагаан алтан титэм, 3 сая рубль, машины шагнал хүртдэг.

Цагаан алтан титэм 1 сая долларын үнэтэй.

Мэдээж энэ жил Юлия Полячихина Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлнө.

ОХУ-ын Миссийн тэмцээнд оролцогчид биендээ шивээсгүй, 173 см-аас өндөр, гэрлээгүй, 18-23 настай байх ёстой.

Нийт 300 бүсгүй өрсөлдсөнөөс 50 нь финалд шалгаран үлдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
3
48
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...