UBLife Logo
-

“Дайн”: Монголын хамгийн “ДАРК” кино нээлтээ хийнэ

“Дайн”: Монголын хамгийн “ДАРК” кино нээлтээ хийнэ

Монгол, Америк уран бүтээлчдийн гурван жилийн хугацаанд хамтран бүтээсэн “Дайн” МУСК-ны нээлт энэ сарын 21-нд болох бөгөөд бүх кино театраар үзэгчдийн хүртээл болох юм. 

Амьдрал гэж юу вэ? Хүний дотоод мөн чанар, сэтгэхүйд далдын хүч нөлөөлж, удирддаг гэж үү? Бодит ертөнц болоод хүмүүний хийсвэр үзэл бодол хаана огтолцдог тухай асуултын хариултыг эндээс олоорой. Кино багийнхан тус бүтээлээрээ хүний дотоод мөн чанарын тухай хөндөхийг зорьжээ.  

"Miramind films"-ийн бүтээл “Дайн” уран сайхны киноны зохиолч, найруулагч, продюсер Ц.Өлзийбуян “Ерөнхийдөө бүтээлээрээ хамгийн харанхуй газраас хамгийн тод гэрэл харагдах боломжтойг мэдрүүлэхийг зорьсон. Хүн өөрийгөө ховсдох чадвартай гэж боддог. Яагаад гэвэл хүн дотоод ертөнцөө тас хар эсвэл гэрэл гэгээтэй байлгах сонголтыг зөвхөн өөрөө л шийддэг” гэлээ. 

Уг уран бүтээлийн гол санааг: “Гадаа шувууд дуугарч байнаШувууд хаа сайгүй дуугарч байнаШувууд миний чихэнд дуугарч байнаШувууд миний зүрхэнд бас зүүдэнд дуугарч байна” гэсэн дөрвөн мөрт илэрхийлэх аж. 

“Дайн” МУСК-ны гол дүрд, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Э.Ууганбаяр, Г.Баттулга, Н.Ялалт, Б.Урангоо нар тоглож, синемаграфикчаар Крис Мартин, Д.Мөнхтогтох ажилласан бол киноны хөгжмийн зохиолыг С.Сансаргэрэлтэх бичжээ.

Трэйлер:

NMN - WAR OST / Дайн УСК

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
36
8
32
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.