UBLife Logo
Lifestyle

Үерхдэг, таалагддаг хүнээсээ оройтохоос нь өмнө асуух 35 чухал асуулт

Үерхдэг, таалагддаг хүнээсээ оройтохоос нь өмнө асуух 35 чухал асуулт

Зарим асуултыг бид цагаа олж асууснаар л үнэн хариултыг олж мэднэ. Нэгэнт хамт амьдрахаар шийдсэн эсвэл үр хүүхэдтэй болохоор төлөвлөсөн, аав ээжтэйгээ танилцуулж, хамт байхаар шийдэхээсээ өмнө та энэ 35 асуултыг хамтрагчаасаа асуугаад үзэх хэрэгтэй. Гэхдээ бүгдийг нь нэг дор гэсэн үг биш шүү. Та өөрт хамгийн чухал санагдаж байгаа асуултаа асууж, хариултыг нь сайтар бодох хэрэгтэй. Заримдаа бид хүнийг үнэхээр сайн мэддэг гэж боддог ч тийм биш байдаг шүү дээ.

1. Амьдралдаа бүхнээс илүүд үзэж, нандигнадаг зүйл чинь юу вэ?

2. Үерхэл харилцааны үед гарч ирдэг хамгийн том асуудал, сорил юу вэ?

3. Эцэг эхийн чинь юу нь хамгийн гайхалтай вэ?

4. Амьдралын чинь хамгийн том айдас?

5. Өөрийнхөө нэг л зүйлийг өөрчлөх байсан бол юуг өөрчлөх вэ?

6. Чиний хувьд хамгийн чухал хүн хэн бэ?

7. Түүнгүйгээр бол амьдарч чадахгүй нэг зүйл чинь юу вэ?

8. Дуртай кино чинь?

9. Чиний хамаг сэтгэл, урмыг унтрааж орхидог зүйл?

10. Мөнгөө үрж орхидог зүйл чинь юу вэ?

11. Аз жаргалтай байхын тулд чамд хэр их мөнгө хэрэгтэй вэ?

12. Төгс сайхан өдөр гэвэл ямар өдрийг хэлэх вэ?

13. Дургүйг чинь хамгийн ихээр хүргэдэг зүйл?

14. Ойр дотно байсан ч дахиад харилцахаа, үг дуугарахаа больсон хүн байгаа юу?

15. Амьдралд чинь тохиосон хамгийн сайхан зүйл?

16. Туулж байсан хамгийн хүнд хэцүү цаг үе чинь хэзээ байсан бэ?

17. Чи өөрийгөө романтик гэж боддог уу?

18. Дуртай хөгжим чинь юу вэ?

19. Чиний сонсож байсан хамгийн сайхан магтаал гэвэл?

20. Чи уучлашгүй зүйл хийсэн хэн нэгнийг уучилж байсан уу?

21. Чамд ямар нэг дадал, эсвэл байнга хийдэг, зуршил болсон зүйл бий юу?

22. Хэн нэгэнтэй хамт байхын тулд чи өөрийгөө өөрчлөх үү?

23. Чи хэн нэгнийг өмнө нь ихээр гомдоож эсвэл хуурч байсан уу?

24. Чи алдартай болохыг хүсдэг үү?

25. Чи юунд хамгийн их талархаж амьдардаг вэ?

26. Чи гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно уу?

27. Хэзээ ч тоглоом тохуу хийж болохгүй зүйл?

28. Хэзээ хамгийн сүүлд уйлсан бэ?

29. Чи тусламж гуйх, зөвлөгөө асуухаасаа санаа зовдог уу?

30. Маш удаан хугацаанд мөрөөдөж явсан, одоо ч мөрөөдөж байгаа зүйл чинь юу вэ?

31. Хамт байх, хамт өтлөх хүнээ ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?

32. Хэзээ ч тэвчдэггүй зан ааш, үйлдэл юу вэ?

33. Хэрэв бага залуу байсан өөртөө гуравхан үгийг л өнгөрсөнд очоод хэлж болно гэвэл чи юу гэж хэлэх вэ?

34. Урт удаан өдрийг хэрхэн дуусгаж, амрах нь чамд сайхан байдаг вэ?

35. Хийсэн алдаагаа засах боломж өгвөл чи ямар үеийг буцаах байсан бэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
5
29
4
0
3
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Kazura\54.169.92.219
Gy asuultuud bn
Kazura\54.169.92.219
Gy asuultuud bn
Kazura\54.169.92.219
Gy asuultuud bn
Kazura\54.169.92.219
Gy asuultuud bn
Kazura\54.169.92.219
Gy asuultuud bn
Kazura\54.169.92.219
Gy asuultuud bn
Kazura\52.77.209.113
Gy asuultuud bn
ЗОЧИН\47.129.108.78
Gy asuultuud bn
ЗОЧИН\54.169.92.219
Gy asuultuud bn
bii\13.212.75.4
boljin goy bn
bii\13.212.75.4
bii\18.140.246.54
jaahan buruu teneg sanagdlaa odoonii huuhduud ih shalig bolson ene arga zohihgui bh
ЗОЧИН\47.129.212.181
Nice
ЗОЧИН\54.179.177.77