UBLife Logo
Редакцийн сонголт

Манай ЖА-гийн соёл

Ub.life
Ub.life
Манай ЖА-гийн соёл

Гэрэл зургийг MyMongolia.mn-ээс

Манай Ерөнхий сайд бол залуудаа армийн ЖА байсан хүн. Хэдийгээр эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшлөөр дулимаг ч шинэ цагийн залуусыг хөгшин намын халаасанд зангидсан гар шиг нэгтгэж чадсанаараа улс төрд хөлөө олж танигдсан хүн. Цөс ихтэй, нударга чангатай ЖА маань 50 насны босгоор хэдийн давсан ч булчин шөрмөсөө байнга л хөгжүүлж явдаг соёлтой хүн. Ширүүн харцаар телевизийн дуран руу хялайж байгаад, ууртай хоолойгоор үүрэг даалгавар өгч, хүчирхэг гараараа ширээгээ хэмхчих шахан Ерөнхий сайдын ажлаа хийдэг хүн. Энэ нь манай орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын өөрийн гэсэн хөшүүрэг, нийгмийн уламжлал, соёл болоод байгаа юм.

Ийм л ЖА хүн Ерөнхий сайд болж гэмээнэ манайх шиг сахилга хариуцлага, шударга ёс алдагдан замаа алдсан улс оронд нийгэм журам, ЖА-гийн дэгэм тогтоож чадна, чухам ийм л хүн Монголын шинэ цагийн төрт ёсны үнэ цэнийг тээгч мөн гэж бид үнэн голоосоо итгэдэг. Тиймээс ЖА-г Ерөнхий сайдаар тодрохоос өмнө бид Төрийн тэргүүн, улсын Ерөнхийлөгчөөрөө бөх хүн сонгосон билээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар урьд шөнө маргалдаж, нэг нь нөгөөгийнхөө амийг хөнөөсөн хэрэг гарав. ЖА яах бол, сайд Ж.Бат-Эрдэнийг шанаадаж, элэгдэх ч багадна. Ерөнхий сайд маань хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн байхдаа өөдөөс нь үг сөрсөн хэнийг Төрийн ордонд боож унагаж байсан юм, одоо сахилга хариуцлагыг чанд сахиулах үүргийг нь хөсөрдүүлж Засгийн газрын нэр хүндийг нь шороотой хутгасан Ж.Бат-Эрдэнэ сайдыг алж ч магад.

Ж.Бат-Эрдэнэ сайд яамны газрын дарга нар нь ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад хүн амины ноцтой хэрэг үйлдсэн явдлыг “Золгүй явдал” гэж нэрлэв. Болох ёстой зүйл болж байгаад л золгүйтсэн хэрэг аж. ЖА-гийн танхимын гишүүд шөнө дундартал ажилладаг байтал Ж.Бат-Эрдэнэ сайд бүр байчихаад “Би оройн 22 цагт яалаа гэж яаман дээр байх вэ” гэж цагаан махаа эргэтэл зүтгэгчдийн багаа алсан мэдэгдлийг олон нийтэд хандан хийв. Уг нь газрын дарга нар маш ажил хэрэгч байдлаар архи уусан юм гэдгийг сайд мөн тайлбарлах гэж оролдсон шүү, Ерөнхий сайд аа. “Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Түүний дараа ажлаа ярилцаад үргэлжлүүлээд архи уугаад муудалцаж зодолдож дээ гэж л таамаглаж байна” гэж Ж.Бат-Эрдэнэ сайд сэтгүүлчдэд хэлсэн. Сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг ахиухан авах гэж өөр хоорондоо булаацалдсан байх, Ерөнхий сайд аа. Тиймээс үүрэг даалгавар өгсөн сайдын буруу юу байх вэ, ЖА минь.

Манай ЖА шударга ёс, сахилга батыг зангидсан нударгаар л шийддэг хүн. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг даалгаврууд ч шат шатандаа булчин шөрмөс, хүч түрсэн нөхцлөөр хэрэгжиж байна. Манай ЖА-гийн соёл түгэн дэлгэрсээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
34
13
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
У.Хүрэлсүх нүцгэрнэ

У.Хүрэлсүх нүцгэрнэ

Н.Ганбямбын ажил хэргийг аймгийнхан нь дүгнэхдээ өмнөх Засаг дарга Ж.Оюунбаатарын хийж бүтээсэнтэй харьцуулж дулимагхан үнэлдэг бөгөөд МАН-ын өөрийнх нь судалгаанд ч Н.Ганбямба Ж.Оюунбаатарынхаа ард хоцорсон үзүүлэлттэй давхиж яваа нь даажинтай. Тиймээс У.Хүрэлсүхэд өөрөө үзэхээс өөр сонголт үлдсэнгүй.

"Гэрэг" сэтгүүл: 2017 оны НӨЛӨӨ БҮХИЙ 50 ХҮН-тэй танилц

"Гэрэг" сэтгүүл: 2017 оны НӨЛӨӨ БҮХИЙ 50 ХҮН-тэй танилц

“Гэрэг” сэтгүүл хоёр дахь жилдээ оны нөлөө бүхий 50 хүнийг нэрлэлээ. Нийгэмд эерэг болон сөргөөр нөлөөлсөн улс төр нийгэм, соёл урлагийн зүтгэлтнүүдийг тодруулж, тухайн хүмүүсийг ямар учраас “нөлөө бүхий” хэмээн тодорхойлсноо хөрөг таталбараар тайлбарладаг билээ. Нөлөө бүхий 50 хүний намтрыг бичсэн нь ихэвчлэн тухайн хүнийг сайн мэддэг, эсвэл ойр ажиллаж байсан хүмүүс, эс бөгөөс олонд танигдсан нийтлэлчид юм.