Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвлөгөө: Хэрхэн Харвардын оюутан шиг суралцах вэ?

Харвард болон Йелийн их сургуулийн төгсөгч Софиа Чуа-Рүбинфилд энэхүү зөвлөмжийг бичжээ.


Сураад л байдаг, сураад л байдаг. Гэхдээ бид яг үнэндээ тэрхүү сурч боловсроод байгаа гэх цагтаа ихэвчлэн цахим ертөнцийн сонин хачинг дээш доош нь гүйлгэсээр өнгөрөөдөг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Хэрхэн Харвардын оюутан шиг суралцах вэ?” хэмээх онцгой зөвлөмжүүдийг хүргэж байна. “Бар ээж” нэрээрээ олонд танигдсан зохиолч Эми Чуагийн охин, Харвард болон Йелийн их сургуулийн төгсөгч Софиа Чуа-Рүбинфилд энэхүү зөвлөмжийг бичжээ. Мөн та эдгээр зөвлөмжүүдийн тухай өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ доорх коммент хэсэгт үлдээхээ мартуузай.

#1
Дуртай, сонирхож байгаа хичээлээ сонго. “Дургүйд хүчгүй” гэдэг үг байдаг шүү дээ. Харин та өөрийнхөө үнэхээр дурлаж сонирхож байгаа хичээлдээ суувал үр дүнгээ өгч л таараа. Хүн өөрийнхөө сонирхсон хичээлдээ сууж байхад ер нь л хэзээ ч нойр хүрэхгүй, албаар хүчилж хийж байгаа боолын ажил мэт санагдахгүй шүү дээ.

#2
Өөрийгөө хэтэрхий их хүчлэх хэрэггүй. Бага хий, гэхдээ чанартай хий. 

#3
Бичиж тэмдэглэ. Цаг үргэлж.

#4
Анхаарлаа төвлөрүүл. Ямар ч нөхцөлд байсан анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх нь зөв, үр дүнтэй сурах арга барилын хамгийн чухал зүйлсийн нэг.

#5
Хичээлээ битгий тасал.
 
#6
Цаг үргэлж өөрийн гараар бичиж тэмдэглэж ав. Өөрийн гараар бичиж авахдаа та нүдээрээ харна, бодно бас маш сайн цээжилнэ.

#7
Номын санд бүү мөнхөр. Яг цаг наргүй хичээлээ хийдэггүй л юм бол номын санд байлаа гээд та ухаантай болохгүй. Хэдэн минут болоод л нэг дуг хийнэ, хааяа утсаа оролдоно. Тийм ээ, энэ бүтэхгүй хэрэг. Гэртээ харь унт, ид, усанд ор, хамгийн чухал нь тархиа амраа.

(Харвардын их сургууль)

#8
Өдөр бүр бага багаар хий, ганц зүйлд бүтэн өдрийг бүү зарцуул. Хийх зүйлээ цаг тоотой нь яг таг төлөвлөөд түүнийхээ л дагуу хийж сур. Удаан эсвэл бага багаар ажиллах муу биш харин хамгийн гол нь зогсолтгүй хөдөлмөрлөх юм. Ажил амьдралаа зөв төлөвлө, юм хийх цаг болон амрах цагаа тэнцвэржүүл.

#9
Зөв, сайн найзуудтай бол. Буруу зүйл хийхэд чинь буруутгаж өөрийг чинь болиулдаг, зөв зүйл хийхэд урамшуулдаг тийм найзууд, зөв хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

#10
Тодруулагч битгий хэрэглэ. Нэг л мэдэхэд ном, дэвтэр дүүрэн шар ногоон өнгөнд дарагдаж сүүлдээ толгой чинь эргэх магадлалтай. Харин оронд нь бичиж тэмдэглэж аваад дараа нь тэр тэмдэглэлээ харж бай. Энэ үнэхээр үр дүнтэй арга шүү.

#11
Үргэлж өөрөө хий. Хэзээ ч битгий бусдын хийсэн ажлыг хуул. Хэдий танд ямар ч хугацаа байхгүй болоод найзынхаа хийсэн ажлыг ганц удаа хуулж өгөөд тэр удаагийн шалгалтаа сайн өнгөрөөх байсан ч хамаагүй. Өөрөө хийгээгүй бол үнэнээр байгаад муугаа ав. Үргэлж өөрөө л хий.
 
#12
Унш. Дахиад унш.

#13
Гэхдээ ухаалгаар унш. Та робот биш шүү дээ. Өөрөөсөө ингэж асуу: “Зохиолч энэ цогцолбор, өгүүлбэр, үгээрээ юу, ямар санаа гаргахыг оролдож байна?”, “Энэ аргументын гол логик юу байв?”

#14
Бүгдийг битгий унш. Харин уншсан бүхнээ ойлго.

#15
Дахин нэг удаа сануулъя, унш, ид, усанд ор. Гол нь сайн унтаж амар.

#16
Хэрвээ нэг зүйлийг ойлгохгүй байвал тэр зүйл чинь шалгалтанд яг заавал орж ирэх болно. Тэгэхээр заавал олж мэд, ойлгож ав.

#17
Ямар нэг зүйлийг цээжлэхийн тулд дахин дахин унших хэрэггүй. Харин чангаар хэлж унш, бичиж тэмдэглэж ав. Энэ маш чухал шүү.

#18
Өөрийгөө урамшуул. Өөртөө цаг гарга.

Эх сурвалж: BoredPanda
 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
2021.11.19
Улаанбаатарын тухай сонирхолтой 12 баримт
3
2021.11.19
Б.Гантуяа: ART WEEK бол дүрслэх урлагийн хөгжлийн чимээгүй хэлэлцүүлэг юм
санал болгох
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
9 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.